Хөгжлийн банк тойрсон дуулиан ба АТГ-т шалгуулахаар болсон 69 компани

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк тойрсон дуулиан ба АТГ-т шалгуулахаар болсон 69 компани

Хөгжлийн банк тойрсон дуулиан ба АТГ-т шалгуулахаар болсон 69 компани

“Хорин шарыг минь хоёр, гуравхан хулгана идчихлээ гэж үү” хэмээн “Хүргэн хүү” кинонд гардагчлан Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийн тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, ажлын байрыг бий болгох зорилготойгоор анх байгуулагдсан Хөгжлийн банкийг 26 компани дампууруулахад хүргэсэн тухай мэдээлэл нийгэмд бүүм тарьж байна. Тус банкны захирал Н.Мандуул энэ сарын 20-ны өдөр мэдээлэл хийж Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 26 компанийг эхний ээлжинд шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл нийтдээ 69 компани Хөгжлийн банкны “найдваргүй зээлдэгч”-ийн жагсаалтад багтсан агаад тэдгээр аж ахуйн нэгжийг шүүхэд өгч, авсан, өгсөн хүмүүсийг нь АТГ-аар шалгуулж байгаа аж.

Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу нарыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Хөгжлийн банкнаас олгосон эрсдэлтэйд тооцогдож буй ихэнх зээл тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж асан Б.Батбаярын үед олгогдсон аж.  Түүний олгосон 30 компанийн зээлийн  асуудал шүүхийн хаалга татахаар болжээ. Г.Амартүвшингийн үед Хөгжлийн банкнаас зээл авсан 3 компанийг АТГ шалгаж эхэлсэн байна. Харин Н.Мөнхбаятын үед олгосон 12 зээл, Ким Жаны гаргасан ганц зээл “найдаргүй”-д оржээ.

  1. Сү.Батболдын Засгийн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Ким Жан ажиллаж байсан бөгөөд 2011 онд 294 тэрбумын чанаргүй зээл олгожээ.
  2. АН-ын засгийн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбатыг томилсон агаад 2016 онд 960 тэрбумын чанаргүй зээл олгосон байна.
  3. МАН-ын Засгийн эрхэнд гарсныхаа дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаярыг томилсон бөгөөд тэрбээр 2017 онд 487 тэрбумын чанаргүй зээл олгосон асуудлаар АТГ-д шалгагдаж байгаа аж.
  4. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2019 онд тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 33 тэрбумын зээл олгосон нь найдваргүйд тооцогдоод байгаа юм.

Тус банкнаас зээл аваад  зургаан жил болсон, үндсэн болон хүүгийн төлбөрөө төлөөгүй компани ч байгаа аж. Уг зээлийн маргаан гурван шатны шүүхийн хаалга татсан байна. Хөгжлийн банк ирэх 2023 оны сүүлээр олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон  800 сая ам.долларын зээлийн төлбөр төлнө. Энэ мөнгийг Засгийн газраар төлүүлэх тухай яригдах болсонд иргэд эгдүүцэж буй.

Хөгжлийн банкны асуудлаар МАН мэдэгдэл гаргаж нам харгалзахгүй шалгах хүсэлтийг гаргасан бол Ерөнхий сайдын зүгээс АТГ-т чиглэл өгсөн.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж