Голомт банкны ПОС дээр зарласан картын урамшуулал өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Голомт банкны ПОС дээр зарласан картын урамшуулал өнөөдөр дуусна

Голомт банк үргэлж хөнгөлөлт, урамшууллаар харилцагчдадаа гэнэтийн бэлэг барихыг зорьдог билээ. Харин энэ удаа Монголын уламжлалт баяр Цагаан сарыг тохиолдуулан зарласан картын урамшуулал өнөөдөр буюу 2022.01.31-нд дуусах гэж байна.

Тиймээс та өнөөдөр цагаан сарын худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр, Голомт банкны картаар төлбөр төлөөд амжиж урамшууллын оноогоо цуглуулаарай. Та 10,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийж урамшуулалд оролцох ба таны худалдан авалтын дүнгийн 1 төгрөг бүрд 1 оноо бодогдох болно. Өөрөөр хэлбэл та 100,000 төгрөгөөр худалдан авалт хийсэн тохиолдолд танд 100,000 оноо нэмэгдэнэ гэсэн үг юм.

Харилцагч та нийт 1,000,000 оноо цуглуулсан тохиолдолд дараах байгууллагуудын худалдан авалтын эрхийн бичгийг урамшуулалд авах боломжтой болно.

Эрхийн бичгээр үйлчлэх байгууллагууд:

  • Soyol wellness center
  • Rosewood kitchen+Enoteca
  • Sky resort
  • World wine
  • Ulemj grease
  • Prime Cineplex
  • Uran Gan sport complex
  • BTF shop

Та байгууллага тус бүрийн салбар байршил, дэлгэрэнгүй мэдээллийг www.loyalty.golomtbank.com вэбсайтын “Хөнгөлөлтийн сүлжээ” хэсгээс хараарай.

Эрхийн бичгийн үнийн дүн:

  • 100,000₮
  • 50,000₮
  • 30,000₮

Урамшууллын эрх үүссэн дарааллаар дээрх эрхийн бичгийн оноолт таарах юм. Өөрөөр хэлбэл түрүүлж урамшууллын эрхтэй болсон харилцагч өндөр дүнтэй эрхийн бичгийг авах боломжтой.

Урамшууллын оноогоо шалгах суваг:

  • SocialPay аппликэйшний Нэмэлт цэс – Голомт-Лояалти хэсгээс шалгах
  • loyalty.golomtbank.com вэбсайтад өөрийн регистрийн дугаар, нэг удаагийн нууц үгээр нэвтэрч шалгах
  • Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 утсанд хандан мэдээллээ шалгуулж, өөрийн оноо, урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Таны урамшууллын оноо худалдан авалт хийснээс хойш ажлын 2 өдөрт багтан Лояалти системд бүртгэгдэх юм.

Харин урамшууллын эрхийн бичиг нь 3 сарын хугацаанд хүчинтэй ба та 2-р сарын 7-ны өдрөөс өмнө SociolPay аппликэйшн эсвэл www.loyalty.golomtbank.com хаягаар орж өөрийн урамшууллын эрхийг баталгаажуулах шаардлагатай гэдгийг санаарай.

Харилцагч та 1 эрхийн бичгийг 1 байгууллага дээр, 1 удаа л ашиглах боломжтой юм. Урамшууллын оноо 1-р сарын 31 хүртэлх худалдан авалтад бодогдох тул та амжиж урамшуулалдаа хамрагдаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж