Польшийн Элчин сайд Монголын дауны холбооны дэргэдэх сургалтын төвд зочлов

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Польшийн Элчин сайд Монголын дауны холбооны дэргэдэх сургалтын төвд зочлов

Польшийн Элчин сайд Монголын дауны холбооны дэргэдэх сургалтын төвд зочлов

Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойко, Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва нар өнөөдөр Монголын дауны холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвийн хүүхэд залуустай уулзаж, холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэмжиж ажиллах  боломжийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва Дауны хам шинжтэй хүүхэд залуус, тэдний асран хамгаалагч нарын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны тулгамдаж буй асуудал дээр цаашид анхаарал хандуулж, дэмжиж ажиллахад нээлттэй гэдгээ мэдэгдсэн. Мөн Монгол Улс дахь Польшийн Элчин сайдын яам болон Элчин сайд  Кшиштоф Бойкод Монголын дауны холбоонд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад өөрийн зүгээс талархаж буйгаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж