Олимпийг "хорлон сүйтгэх"-ээр төлөвлөсөн гэж АНУ-ыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Олимпийг "хорлон сүйтгэх"-ээр төлөвлөсөн гэж АНУ-ыг буруутгав

Олимпийг "хорлон сүйтгэх"-ээр төлөвлөсөн гэж АНУ-ыг буруутгав

Хятадын гадаад хэргийн яам болон улсын албан ёсны сонин нэгдүгээр сарын 29-нд нэгэн мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэл нь АНУ санаатайгаар өвлийн олимпийг хорлон сүйтгэсэн тамирчдад мөнгө төлөхөөр зэхэж байна гэнэ. Хоёр их гүрний хооронд хурцадмал байдал үүссэний улмаас энэ удаагийн наадам эхлэхээс долоо хоногийн өмнө АНУ-ыг дипломат аргаар бойкотлох ажиллагаа явуулсан, бусад хэд хэдэн улс нэгдэн орсонтой холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргажээ.

Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас Бямба гаригт Хятадын буруутгаж буй асуудлын талаар асуухад, Вашингтоны зүгээс олимпод оролцох дэлхийн кампанит ажилд оролцохгүй  гэсэн өмнөх байр сууриа дахин дахин хэлэв. Эрх баригч Хятадын Коммунист намын сурталчлах хэлтсээс гаргадаг англи хэл дээрх "China Daily" сонин Баасан гаригийн орой нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан "АНУ янз бүрийн орны тамирчдыг Хятадад дургүйцлээ илэрхийлэх, өрсөлдөөнд идэвхгүй тоглох, хорлон сүйтгэн  тоглохыг уриалах төлөвлөгөөтэй байна" гэж бичжээ. Мөн тэмцээний үеэр орхисон тохиолдол зэрэгт мөнгө төлнө хэмээн нэрээ нууцалсан эх сурвалжаас бичсэн байв.

Эх сурвалж: REUTERS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж