"Н.Батсуурь Бөхийн өргөөнд толь хагалсан учир барилдахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

"Н.Батсуурь Бөхийн өргөөнд толь хагалсан учир барилдахгүй"

"Н.Батсуурь Бөхийн өргөөнд толь хагалсан учир барилдахгүй"

"Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд оролцох хүсэлтээ Даян аварга Н.Батсуурь өчигдөр /2021.01.30/ Монголын үндэсний бөхийн холбоод гаргасан ч хүлээж аваагүй.

Тэгвэл өнөөдөр Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь ирэхдээ "Ард түмнээ хүндлээд Сар шинийн барилдааныг өнжинө" гэдгээ мэдэгдлээ. Харин МҮБХ-ноос түүнийг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ёс зүйн зөрчил гаргаж, нийтийн өмчид халдсан тул сар шинийн барилдаанд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэлэхдээ “Н.Батсуурь Бөхийн өргөөнд толь хагалсан учраас хариуцлага тооцож, энэ барилдаанд барилдуулахгүй" гэдэг тайлбарыг хэлсэн юм.

Тэрбээр энэ талаар ярихдаа “Маргаашийн сар шинийн барилдаанд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Ө.Бат-Орших нар барилдахгүй. Битүүний барилдаан бол бэлгэдлийн барилдаан. Тиймээс  допингийн шийтгэл буруу, зөвийн асуудал нь  тусдаа. Үүн дээр бид бүхэн ойлголцсон. Н.Батсуурь аварга өнөөдөр 11:00 цагийн үед надтай ярьсан. Дараагийн барилдаануудад барилдуулахыг тэргүүлэгчдийн хурлаараа шийдээд өгөөрэй гэх хүсэлтийг тавьсан. Тэргүүлэгчид энэ барилдаанд өнжүүлье гэж шийдсэн” гэсэн билээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж