Д.Ганбат мөнгө тарааснаа шинэ соёл гэв

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Д.Ганбат мөнгө тарааснаа шинэ соёл гэв

Д.Ганбат мөнгө тарааснаа шинэ соёл гэв

УИХ-ын гишүүн  Н.Учралын хувьд үхэр жил барцадтай өнгөрч байна. Тэрбээр цагаан сараас урьтаж ахмадуудад хэвийн боов тараасан нь  өөрийг нь шавартай хутгаж орхив.  Угтаа УИХ-ын залуу, боловсролтой гишүүдийн нэг гэгдэх  Н.Учралыг  илүү ажил хэрэгч байж, өөр арга барилаар ажиллах болов уу гэсэн  хүлээлт олон хүнд байсан нь лавтай. Үүнээс болж тэр  олон ч хүнээс "жавтий" хүртсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.01.31/ чуулганы хуралдааны  үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат  “Н.Учралын боов, “хэний календарь”, “миний мөнгө” бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг. Гэхдээ богдын боорцог шиг юм аа одоо болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан нь илүү дээр. Би хувьдаа  аймагтаа шинэ соёл оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө хийгээд өгдөг. Энэ соёл руу  бага ч гэсэн ойртуулж  байна” гэжээ.

Уг нь УИХ-ын гишүүдийн үүрэг аливаа баяр, сонгуулийн өмнө хэвийн боов тараах биш юм. Харин тэр хэрэгцээгээ өөрөө хангаж чадахуйц орлоготой, ажилтай Монголыг бий болгоход хувь нэмрээ оруулах хууль тогтоол батлах, бодлого төлөвлөх, Засгийн газрыг хянах, гүйцэтгэх засгийг чиглүүлэх гол  үүрэгтэй. Даанч тэд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэсэн байдлаар ханддаг нь ийнхүү харагдаж байна.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Учрал Т.Доржханд гишүүнийг нэг ч хууль санаачлаагүй, хийх ажилгүй “поп” нөхөр гэсэн удаатай. Үүний хариуд Т.Доржханд гишүүн “Н.Учрал гишүүн маань чуулганд хүчтэй мэдэгдэл хийж, сошиалаар мундаг сэвэгджээ. Уг нь залуу гишүүн алдаагаа засаад явна биз дээ гэсэн хүлээлттэй байтал Т.Доржханд ганц ч хуулийн үг, үсэг санаачлаагүй, ажил хийдэггүй нөхөр гээд зарлаад, зарчим биш хувь хүмүүсийн асуудал болгочихлоо. Хэрэв хариу өгөхгүй бол ХҮН-ын залуус ажилгүй, арчаагүй гээд нийгэмд ойлгогдох тул журмын нөхдийнхөө хүсэлтээр энэ постыг оруулж байна.

Олон иргэн Н.Учралыг болгоод өгөө л гэнэ. Миний хувьд гишүүн болсноос хойш хулгай хийдэг өмнөх үеийнхэнтэй тэмцэж ирснээс биш дараа үеийнхэндээ боломж олгоно гэсэн байр суурьтай байдаг. Улс төрд бидэнд “сайн ах” бараг байгаагүй ч бид дараа үеийнхэндээ “сайн ах” байхын төлөө хичээнэ” гэж мэдэгдэж байв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж