"Хөгжлийн банкинд хөндлөнгийн аудит хийнэ"

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банкинд хөндлөнгийн аудит хийнэ"

"Хөгжлийн банкинд хөндлөнгийн аудит хийнэ"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүрэг өгсөн. Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлах гэнэ.

Тэрбээр "Хөгжлийн банкны асуудалтай холбоотой мэдээллүүдийг авч, хөндлөнгийн аудит оруулна. Энэ мэдээлэлд үндэслэн шүүхт гаргасан нэхэмжлэл болон 26 компани, цаашид зарлах 40 гаруй компанийн мэдээллийг нэгтгэж, УИХ-д танилцуулна" гэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр "Учир битүүлэг зүйл их байна. Зөв тооцоолол хийхгүй бол болохгүй. Хөгжлийн банктай холбоотой асуудал харамсалтай байна. Доторхыг нь үзэхээр нөгөө л нэг луйвар хийдэг хүмүүс явж байна. Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй. Өөрийнхөө өмч хөрөнгийг өөр хүн рүү шилжүүлээд хоёр чих ав гээд сууж болохгүй. Монгол Улсыг олон жил тэжээх баялгийг нэг хүн авчихсан сууж байна. Энэ зөв үү. "Оюутолгой"-той тэнцэх Говь-Алтай аймагт байрлах ордыг нэг хүн авчихсан сууж байна. Тэгэхээр ийм зүйлээ бодмоор байна. 2022 онд ямар эрсдэл байна. Эрсдэлээ яаж тооцож байна вэ" гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Хөгжлийн банкны нийтдээ 25 зээлдэгчийн 900 орчим тэрбум төгрөг шүүхэд явж байгаа. Зарим нь шүүх дээр буцсан. Яагаад гэвэл эцсийн өмчлөгчөө хэрэгжүүлдэггүй. Жишээ нь “Хөтөл “байгаа. Хөтөл хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө шүүхээс буцаагаад байдаг. Орлого хаашаа хэнд очдогийг бүгд мэдэж байгаа. Эцсийн өмчлөгч “Хаан” банкинд хүртэл яригдаж байгаа. Нүүрээ хувиргаад хэвлэлээр мөнгө төлөөд троллоор дайруулаад байдаг. Энэ зүйлийг хойноос нь хөөцөлдвөл дорхноо төлөгдөнө.

1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй 100 хувь санал нэг байна. Зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг институтээр нь нэг бүрчлэн ярих ёстой.

Төрийн мөнгийг банкиндаа байршуулаад буцаагаад төлөхгүй байгаа “Чингис хаан” банк , “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нарт хариуцлага хүлээлгэх ёстой. “Хаан банк”-ийг авсан жинхэнэ эзэд, эцсийн өмчлөгчийг бид гаргах ёстой. Яахаараа дороос нь хяналт, шалгалт явуулаад хуулийн хүмүүс “болохгүй” гээд бичиг явуулаад байхад, болно гээд гаргаад явдаг юм. Төрийн мөнгөний хойноос УИХ-ын гишүүд хөөцөлдөхгүй бол болохгүй байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж