"Гэр хорооллын чиглэлд автобусны тоог нэмнэ"

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

"Гэр хорооллын чиглэлд автобусны тоог нэмнэ"

"Гэр хорооллын чиглэлд автобусны тоог нэмнэ"

Сар шинийн баярын өдрүүдэд иргэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох болон нийтийн тээврийн үйлчилгээний талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 


 1000 ГАРУЙ АЛБА ХААГЧ ХОТЫН ГУДАМЖ, ТАЛБАЙД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтэнгэр: 

-Шинийн нэгэн, хоёр, гурванд бүх нийтийн амралтын өдөр учраас автомашины дугаарын хязгаарлалтгүй зорчино. Сар шинийн баярын бэлтгэлтэй холбоотойгоор томоохон зах худалдааны төвийг чиглэсэн замын ачаалалтай байна. Цагдаагийн алба хаагчид хотын захад байрлах товчоодод хяналт тавьж ажиллаж байна. Товчоодод хотоос гарч, орж байгаа тээврийн хэрэгслүүдийг зохицуулна. Сар шинийн баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд ажиллана. Нийтдээ 1000 гаруй алба хаагч хотын гудамж, талбайд үүрэг гүйцэтгэнэ.

Мөн томоохон уулзвар, гарцан дээр алба хаагчид нэмэлтээр ажиллана. Өмнөх жилүүдэд иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зөрчил гаргадаг. Цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллана. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор цагаан сарын баярыг цомхон тэмдэглэсэн. Цагдаагийн байгууллагаас энэ жилийн хувьд ч гэсэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, цахимаар золгохыг уриалж байна. Иргэд орон нутаг руу явахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг анхааруулъя.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН 40 БАГ АЖИЛЛАНА

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн орлогч дарга Б.Аырболат:

-Манай төвийн 40 түргэн тусламжийн баг ажиллана. Хоногт ирэх дуудлагын тоотой уялдуулж, нэмэлт баг ажиллаж болно. Өдөрт дунджаар 1000 орчим дуудлагатай байгаа. Энэ тоо 1100-1200 гарвал салбар болгонд нэг баг нэмж ажиллах боломжтой. Бөхийн барилдааны үеэр түргэн тусламжийн хоёр баг ажиллана. Баяр наадмын үеэр архи согтууруулах ундаатай холбоотой дуудлага 30 орчим хувиар нэмэгддэг. Тиймээс иргэд баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг зөвлөе. Мөн баярын өдрүүд олон хоног үргэлжилдэг учраас хоолны хүнсний хадгалалттай холбоотой дуудлага тодорхой тоогоор нэмэгддэг.

"ГЭР ХОРООЛЛЫН ЧИГЛЭЛД АВТОБУСНЫ ТООГ НЭМНЭ"

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хэвлэл мэдээллийн ажилтан А.Оргилсайхан:

-Нийслэлийн 97 чиглэлд 1000 орчин автобус олон нийтэд үйлчилдэг. Цагаан сарын баяраар нийтийн тээврийн хэрэгслүүд 28 чиглэлд, 35 гаралтаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр нийт 745 автобус иргэдэд үйлчилнэ. Тэр дундаа хотын захын хорооллуудаар нийтийн тээврийн чиглэлийн тоог нэмж, өглөө 07.20-22.30 цагийн хооронд үйлчилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж