ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн засаг захиргаандаа интернетийн "хортой" контентыг хориглох шинэ системийг бий болгохыг тушаасан байна. Кремлийн вебсайт дахь ерөнхийлөгчийн зарлигуудын жагсаалтад багтсан тус шинэ системийг "насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалахад" ашиглах "хорт агуулгыг зохицуулдаг бүртгэл" гэж тодорхойлсон. Кремль хориглох системийг зургадугаар сарын 1 гэхэд ашиглаж эхлэх юм.
Тус зарлигийг Пүрэв гаригт гаргасан боловч Оросын сэтгүүлчдэд өчигдөр мэдээлжээ. Путин онлайн контентыг илүү өргөн хүрээнд дарах төлөвлөгөөний талаар цухуйлгаж байв. Тэрбээр интернетийг залуучуудыг авилгад оруулж, хэт даврагч үзэл гаргаж, жагсаал цуглаан үүсгэх гол шалтгаан болгож байна хэмээжээ. Орос улс өнгөрсөн жил гадаадын технологийн компаниудад дарамт шахалтаа нэмэгдүүлж, хориглогдсон контентыг устгаагүйн төлөө "Google"-ийн эсрэг бараг 100 сая долларын торгууль ногдуулсан байдаг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ