Цай Инвень: Хятадын дарамттай тулгарсан ч зогсолтгүй урагшилна

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Цай Инвень: Хятадын дарамттай тулгарсан ч зогсолтгүй урагшилна

Цай Инвень: Хятадын дарамттай тулгарсан ч зогсолтгүй урагшилна

Тайванийн ерөнхийлөгч Цай Инвень уламжлалт цагаан сарын мэндчилгээгээ өчигдөр дэвшүүллээ. Мэндчилгээндээ Тайванийг дэмждэг улс орнуудад талархлаа илэрхийлсэн ба Хятадын дарамт шахалттай нүүр тулсан ч үл тоомсорлон,  дэлхий дахинтай хамт “алхах” болно гэдгээ амлалаа.

Ардчилсан засаглалтай арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад улс сүүлийн хоёр жилийн хугацаанд Тайванийг тойрсон цэргийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн. Мөн  олон улсын үүрэг ролийг нь хязгаарлах хүчин чармайлтаа ихэсгэж, Тайбэйг дэмжсэн эсвэл  харилцаа холбоогоо бэхжүүлэх гэсэн хүмүүсийг зэмлэн буруушааж байлаа.

"Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тайванийг дэмжсэн ардчилсан бүх түншүүддээ талархал илэрхийлье" гэж тэрбээр  хэлэв. Бид бүх улс оронтой харилцаагаа гүнзгийрүүлж, дэлхий дахинд урагшлах болно” гэж мэдэгджээ. Тайванийн хамгийн чухал дэмжигч нь АНУ-аас гадна Япон, Европ, аж үйлдвэржсэн орнуудын Их-7 бүлгийн удирдагчид ба тэдний дэмжлэг Бээжингийн дургүйг хүргээд буй.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж