Афганистаны засгийн эрхийг наймдугаар сард Талибууд авснаас хойш их сургуулиудын үйл ажиллагаа зогсоосон. Тэгвэл ирэх хоёрдугаар сараас үйл ажиллагааг нь буцаан сэргээнэ гэж тус улсын Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч хэлсэн боловч эмэгтэй оюутнууд сургуульдаа явж болох эсэхийг дурдаагүй байна.
Харьцангуй дулаан бүс нутгуудад байрлалтай их сургуулиуд хоёрдугаар сарын 2-ноос эхлэн нээгдэх бол хүйтэн бус нутгийн сургуулиуд 26-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулах аж.
Өмнө нь Талибанчууд эмэгтэй оюутнуудыг тусдаа ангид сургаж болно гэж хэлж байсан боловч энэ удаад хэрхэх нь тодорхойгүй байна гэв. Өнөөдрийн байдлаар Афганистанд ахлах сургуулиудын үйл ажиллагаа дахин эхлээд байгаа ч, ихэнхи бүс нутагт зөвхөн хөвгүүдэд л нээлттэй байна. Хувийн их дээд сургуулиуд ч ялгаагүй эмэгтэй оюутнуудад хаалттай хэвээр байна.
Талибууд гадныхнаас тусламж хүсч, хилийн чанад дахь битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай хүсэлт гаргаад буй. Тэгвэл энэ шаардлагын хариуд барууныхан эмэгтэй оюутнуудад боловсрол олгох гэсэн нөхцөл тавиад байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ