Канад улс Элчин сайдын яамны ажилтнуудаа Украинаас татна

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Канад улс Элчин сайдын яамны ажилтнуудаа Украинаас татна

Канад улс Элчин сайдын яамны ажилтнуудаа Украинаас татна

Украин дахь Элчин сайдын яамнаас нэн чухал бус албан тушаалын хүмүүсээ түр хугацаагаар эргүүлэн татах болсныг Канадын Гадаад хэргийн сайд өчигдөр мэдэгдэв. Орос улсаас Украины хил дээр цэргээ байрлуулсантай холбоотойгоор олон улс зөрчилдөөнтэй байгаа энэ үед Канад ийнхүү ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хамгаалах болов.

“Бид нөхцөл байдлыг алдалгүй ажигласаар байгаа тул канад иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болж байна. Шаардлагатай тохиолдолд Украин дахь Канадын иргэдэд консулын тусламж үзүүлэхэд бид бэлэн” гэж тэрбээр хэлжээ. Зарим албан тушаалтнуудаа татаж авсан ч Киев дахь Элчин сайдын яамны үйл ажиллагаа хэвийн явагдах аж.

Канад улс нь өөрсдийн Элчин сайдын яамны багийг аюулгүй байдал, мөргөлдөөнийг зохицуулах болон ардчилсан шинэчлэл, консулын үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээр бүрдүүлнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. “Мэргэжилтнүүдийн баг нэгдсэнээр Украин дахь хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг бодьтойгоор үнэлж, шаардлагатай хариу арга хэмжээ авах боломжтой болно” гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж