NeoCov: Туссан даруйд үхэлд хүргэх аюултай вирусийн хувилбар гарсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

NeoCov: Туссан даруйд үхэлд хүргэх аюултай вирусийн хувилбар гарсан уу?

NeoCov: Туссан даруйд үхэлд хүргэх аюултай вирусийн хувилбар гарсан уу?

Хүний эсэд нэвчихийн тулд зөвхөн нэг мутаци шаарддаг, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинжийг агуулсан, туссан хүн тэр дороо үхэх аюултай шинэ төрлийн коронавирусийн хувилбар болох "NeoCov"-ийг тархаж магадгүйг Ухань хотын эрдэмтдийн баг анхаарууллаа. Шинэ хувилбар нь SARS-CoV-2 коронавирусийн халдварлах түвшинг бодвол хавь илүү аюултай гэнэ. "NeoCov" нь SARS-CoV-2 вирусийн нэгэн адил хүний эсэд нэвтэрч чадах боловч  дахин нэг  мутацилагдаж байж биед нь нэвтэрнэ  гэсэн судалгааг Ухань  их сургуулийн эрдэмтэд  хийжээ.

Тус "NeoCov" нь Өмнөд Африкийн мужуудад илрээд буй. Ихэвчлэн сарьсан багваахай болон амьтдад илэрдэг байна. Мөн амьтнаас амьтан хооронд халдварлагддаг ба эрдэмтэд хоол хүнсээ зөв зохистой болгож идэхийг анхааруулж байна.

Гэсэн хэдий ч ДЭМБын мэдээлснээр саяхан Өмнөд Африкт сарьсан багваахайгаас олдсон "NeoCov" коронавирус нь хүмүүст аюул учруулж  байна уу, эсвэл учруулаад эхэлсэн үү гэх  асуултыг олохын тулд цаашид судлах шаардлагатай гэлээ.

"Судалгаагаар илэрсэн вирус нь хүмүүст эрсдэл хэр  учруулах эсэхийг цаашид судлах шаардлагатай" гэж эрүүл мэндийн байгууллага "ТАСС" агентлагт хэлснийг иш татлаа. ДЭМБ шинээр гарч ирж буй зоонозын вирусийн аюулыг хянах, хариу арга хэмжээ олох  зорилгоор Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАБ), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) зэрэгтэй " нягт хамтран ажиллана  " гэж нэмж мэдэгдээд байна.

Эх сурвалж: WORLD HEALTH ORGANIZATION , TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж