С.Эрдэнэ "Хөгжлийн банкны үүдээр ч шагайж үзээгүй" гэв

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ "Хөгжлийн банкны үүдээр ч шагайж үзээгүй" гэв

С.Эрдэнэ "Хөгжлийн банкны үүдээр ч шагайж үзээгүй" гэв

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болов. Ерөнхийлөгч сар шинийн өмнө тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу ийн Засгийн газар 2022 оны төсөвт тодотгол хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг өнгөрсөн Баасан гаригт /2022.01.28/ зарлан хуралдуулсан.

Энэ үеэр сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын талаар ч  яригдсан. Тодруулбал, АН-ын дарга асан С.Эрдэнийн охин С.Содгэрэл Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авсан гэх  асуудлыг С.Эрдэнэ үгүйсгээд өөрийн цахим хуудаснаа “Охин бид хоёрыг  18  тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй мэт хар гүтгэлгийг явуулж эхэлжээ. Хөгжлийн банк чинь эзэнтэй захиралтай төрийн банк биз дээ.  Хэн зээл авсан, төлсөн төлөөгүй мэдээллээ нээлттэй зарлах хэрэгтэй.  Амьдралдаа тэр Хөгжлийн банкны үүдээр ч шагайж үзээгүй” гэжээ. Угтаа дээрх  асуудал аль 2016 оноос хойш өнөөг хүртэл  яригдсан ч нэг талдаа гарч чадаагүй явна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж