Ким Жон Ун: Цаашид Хойд Солонгост хориг үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: Цаашид Хойд Солонгост хориг үйлчлэхгүй

Ким Жон Ун: Цаашид Хойд Солонгост хориг үйлчлэхгүй

Хойд Солонгос улс “Hwasong 12” нэртэй дунд тусгалын пуужин харвасан болохоо өнөөдөр /2022.01.31/ хүлээн зөвшөөрөв. АНУ болон Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн анхааруулж байсны дагуу энэ нь цөмийн тэсрэх бөмбөг, алсын тусгалын пуужингийн туршилтыг дахин эхлүүлж буйн дохио гэж үзэж байна.

“Hwasong 12” нь шинэ он гарснаас хойш долоо дахь пуужин бөгөөд 2017 оноос хойш анх удаа ийм хэмжээний цөмийн хүчин чадалтай пуужин хөөргөсөн нь энэ.

Өмнөд Солонгос болон Японы эрх баригчид өчигдрийн пуужингийн тухай анх мэдээлсэн бөгөөд бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж буруушаажээ. “Hwasong 12” нь том оврын, хүнд цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх чадвартай аж.

Уг пуужингийн хошуунд сансраас зураг авах камер суурилуулжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн гэрэл зургуудад Хойд Солонгос болон түүний ойр орчмын газруудыг сансраас харуулсан байна. Хойд Солонгос 2017 онд анх ийм зураг авч байжээ.

Цөмийн зэвсгийн туршилтыг зогсоох тухай дээд хэмжээний уулзалтыг АНУ болон Хойд Солонгос 2018 онд хийсэн. Энэ үеэр тавьсан хориг арга хэмжээ цаашид бидэнд үйлчлэхгүй гэж өчигдөр пуужин харвасныхаа дараа Ким Жон Ун мэдэгджээ. Магадгүй тэд хоригийг бүрэн цуцлахад ийнхүү нэг алхам ойртож байна гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж