Хонгконг гэрийн үйлчлэгчийн хомсдолд оржээ

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

COVID-19

Хонгконг гэрийн үйлчлэгчийн хомсдолд оржээ

Хонгконг гэрийн үйлчлэгчийн хомсдолд оржээ

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд Хонгконгийн гэр бүлүүд гэрийн үйлчлэгч олоход амаргүй болжээ. Тус хотын хөдөлмөрийн албанаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 339 мянган хүн гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаа нь 2016 оноос хойш  хамгийн бага үзүүлэлт гэнэ. Хонгконгод гэрийн үйлчлэгчийн тоо өнгөрсөн оны есөөс арваннэгдүгээр сарын хооронд сар бүр 1300-1900-аар буурсаар арванхоёрдугаар сард 10 мянгаар хорогдсон нь баярын үеэр ажилчид нутаг буцсантай холбоотой.

Цар тахал дөнгөж эхэлж байхад гэрийн үйлчлэгчээр ажиллахаар ирсэн цагаач ажилчдыг нэг өдөр зочид буудлуудад тусгаарлаж байв. Дараа нь гадаадаас ирж буй бүх хүмүүсийг 21 хоног тусгаарлах болгож, засгийн газраас 1000 зочид буудалд зөвшөөрөл өгснөөр чирэгдэл үүсч эхэлжээ.

Улмаар Хонгконгод гэрийн үйлчлэгчээр ажиллахаар ирж буй гадаадын ажилчдыг тусгаарлах ажлыг чирэгдэл багатай, шуурхай зохион байгуулахаар албаныхан сүүлийн жил ажиллаж байв. Гэвч омикроны тархалтаас шалтгаалан гэрийн үйлчлэгчээр ажиллахаар хамгийн олон хүн ирдэг Филиппин улсаас нислэг хүлээн авахыг хориглосон юм. Учир нь энэ нэгдүгээр сарын эхээр нэг онгоцоор ирсэн 175 филиппинчүүдийн 40 хувь нь халдвараар оношлогдсон аж.

Хонгконгод ирж гэрийн үйлчлэгчээр ажилладаг хүмүүсийн ихэнх хувийг Филиппин, Индонези улсын иргэд эзэлдэг байна. Эдгээр улсуудад цар тахлын нөхцөл байдал мөн хүнд байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ABS-CBN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж