“Байгалийн урлаг ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. Хэлэлцүүлгийг Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам, “Конрад-Аденаурын сан”-тай хамтран зохион байгуулж, Монголын улстөрийн намуудын төлөөлөл болон урлагийн алдартнууд оролцсон юм. Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй, хүн бүхний анхаарлыг татах болсон нэг асуудал нь байгаль экологийн сүйрэл. Манай орны хувьд экологийн асуудал хурцаар хөндөгдөж эхэлсэн. Судалгаанаас харахад шороон шуурганы хэмжээ 1961 оноос хойш дөрөв дахин нэмэгджээ. Зөвхөн Их нууруудын хотгорт л гэхэд жилийн 126 хоногт нь шууращгай шуурч байгааг тогтоожээ. Цаг агаар ийм тогтворгүй болосн үед байгаль экологийг хамгаалахад улстөрчдийн оролцоо хамгаас их байдаг. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд ч байгаль экологийн асуудлыг хөндөн ярилцсан байна. Иргэний зориг намын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ “Иргэн бүрт эх орны хувь хишиг олгож эхэлсэн нь байгальд учруулсан хохирлын дэргэд өчүүхэн зүйл билээ. Өнөөдөр хүмүүст олгож буй сар бүрийн 10 мянган төгрөг нь маргааш түүнээсээ ч илүү хохирол дагуулахыг таашгүй. Хамгийн ойрын жишээ татахад иргэдэд тараасан мөнгөний “чимээ”-нээр инфляцийн төвшин нэмэгдэх боллоо. Зургадугаар сард 10 гаруй хувьтай байсан инфляци энэ оны төгсгөлөөр 25 хувьд хүрэх төлөвтэй байна. Тиймээс байгалиа сүйтгэн байж хэдхэн төгрөг авч түүгээрээ эдийн засгаа улам доройтуулсаар байгааг эргэж харахаас аргагүй” гэсэн юм.
Ард олныг байгаль дэлхийгээ хайрлах дадал суулгах, ухааруулахад урлагийн үүрэг улстөрчдөөс дутуугүй учир наймдугаар сарын 16-25-ны өдрүүдэд “Монгол 360 градус” байгалийн урлагийн үзэсгэлэнг гаргаж буй ажээ. Энэхүү байгалийн урлагийн үзэсгэлэн нь манай улсад анх удаа зохиогдож байгаа бөгөөд Монгол орны онцлогийг харуулахаараа онцлог ажээ.
Д.Цээнэ