Тэд Мьянмарын бослогоос эргэж ирээгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Тэд Мьянмарын бослогоос эргэж ирээгүй

Хамгийн сүүлд Мьянмарын цэргүүд авч явж байхыг харснаас хойш бүтэн жил өнгөрсөн бөгөөд  66 настай Вин Хлайн  хүүгээ амьд эсэхийг мэдэхийг л хүсч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгэн шөнө хөрш нь Вин Хлайнруу утсаар ярив. Янгон хотод утасны дэлгүүр ажиллуулдаг аав Вин Хлайнд хүү нь хоёрдугаар сарын 1-ний цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон хэргээр саатуулагдаж байгаа талаар хэл дуулгажээ. Вин Хлайн  31 настай хүүгээ хайж эхлэхдээ орон нутгийн цагдаагийн хэлтэст бус Улс төрийн хоригдлуудын нийгэмлэгт баривчлагдаж байгаа гэсэн дам яриаг сонсожээ. Сайн үйлсийн нийгэмлэг буюу AAPP-д Вин хандсан боловч хүүгийн сураг тасарч, ор мөргүй алга болжээ.

"Reuters" агентлагийн сэтгүүлчид Мьянмарын цагдаагийн хэлтсээс 31 настай Вай Хлайныг хайсан боловч мөн адил сураг олоогүй байна.

Мөн Мьянмарын цэргийн хөдөлгөөний төлөөлөгч жагсаалд оролцсон иргэдэд юу тохиолдсон талаар ярилцлага өгөхөөс эсэргүүцсэн юм.

Аун Сан Су Чигийн тэргүүлсэн засгийн газрыг цэргийнхэн түлхэн унагасны дараа Мьянмар улсад үймээн самуун дэгдсэн. Үүнээс хойш  асураггүй болсон гэх олон хүний ​​дунд Вай Сое Хлайн багтжээ.

Сайн үйлсийн нийгэмлэг "AAPP"-гийн тооцоолсноор Аун Сан Су Чи болон түүний засгийн газрын ихэнх гишүүдийг оролцуулаад шорон, байцаалтын төвд 8000 гаруй хүн хоригдож байгаа бол 1500 орчим хүн амиа алдсан байна.  "Reuters" агентлаг "AAPP"-ээс авсан тоо баримтыг бие даан шалгаж чадаагүй байна.  Цэргийн хөдөлгөөнөөс "AAPP"-ийн гаргасан тоо баримт худал мэдээлэл гэж няцаагаад буй. Гэвч баривчилсан иргэдэд юу тохиолдоод байгааг нуусан хэвээр.

              ХАЙРТАЙ НЭГНЭЭ ХАЙХ СЭТГЭЛ

Хүн баривчлах үед цэргийнхэн, шоронгийн удирдлагууд ар гэрийнхэнд нь мэдэгддэггүй тул гэр бүлүүд нь цагдаа, хорих анги руу утасдаж, очиж уулзах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, хүний ​​эрхийн мэдээлэлд найдах зэргээр хамаатан садангаа хайдаг байна. Мөн ямарваа шоронд алга болсон хүнийхээ нэрээр хүнс оруулаад, шоронгоос хүлээн авбал тус шоронд амьд мэнд байгаа гэж найддаг хэмээн хүний эрхийн ажилчид хэллээ.

"AAPP"-ыг үүсгэн байгуулагчдын нэг Бо Чи хэлэхдээ, ихэнх тохиолдолд тус байгууллага хэн нэгнийг баривчлагдсаныг тогтоох боломжтой ч яг хаана байгааг нь мэдэж чаддаггүй гэлээ.

НҮБ-ээс байгуулсан алга болсон хүмүүсийн ажлын хэсгийг ахалж буй Тэ-Ун Байк "Reuters" агентлагт хандаж ярилцлага өгсөн байна. Тус ажлын хэсэг өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Мьянмарын сураггүй алга болсон хүмүүсийн тухай мэдээллийг хүлээн авсан бөгөөд бодит байдал ноцтой асуудал тулгарсан тухай дурджээ. 

Баруун хойд Сагаинг мужаас зугаж, хилийн нэгэн хотод ирсэн 43 настай идэвхтэн Аун Най Мё арванхоёрдугаар сарын дундуур хунтын цэргүүд эцэг эх, ах дүүсийг гэрээс нь авч явсан бөгөөд тэднийг одоо хүртэл хаана байгааг мэдэхгүй байна гэжээ.

Тэрбээр  шог зохиолчийн ажлаас нь болж гэр бүлийг нь  саатуулсан гэж үздэг.  Тэдний 74 настай аав нь тархины харвалтаас болж тахир дутуу болсон эцгийнхээ араас санаа зовох нь там мэт байгаагаа ярьж, нулимс унагажээ. "Надад хором бүр санаа зовохоос өөрөөр хийж чадах зүйл алга" гэж Аун Най Мё ярьжээ. Сагаинг мужид орших төрөлх хот Монивагий хоёр ч цагдаагийн газраас мэдээлэл авахыг хүссэн ч түүний утасны дуудлагад хариу өгөөгүй байна.

НҮБ-ын мэдээлснээр зарим бүс нутагт цэргийн эсэргүүцэл нь мөргөлдөөн болж хувирч, тэмцэл нь улс даяар хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн гэх ч олон мянган хүн Тайланд, Энэтхэг рүү хил давж дүрвэжээ.

Тулалдаан ширүүн өрнөж буй зүүн хойд Кайя мужид  хүний ​​эрхийн төлөөх Каренни гэх байгууллагын захирал Баняр Хун Наунг  дор хаяж 50 хүн сураггүй алга болсон гэлээ. Тус  байгууллага саяхан суллагдсан хоригдлуудаас  санаж буй хамаатных нь нэрсийг асууж, ар гэрийнхнийг нь эрж хайхад нь туслахыг хичээж байна.  “Алга болсон хүмүүсийн ар гэрийнхэн ойр дотны хүмүүсээ хаана байгааг мэдэхгүй ядарч туйлдсан, ялангуяа сэтгэл санааны хувьд маш их зовж байна” хэмээн Баняр хэллээ.

 Кайя дахь дотоод дүрвэгсдийн хуаранд амьдардаг 50 насны Минт Аунгийн  17 настай охин Паскалал есдүгээр сард алга болсон гэж мэдэгджээ. Өсвөр насны охин аавдаа мужийн нийслэл Лойкав дахь гэр рүүгээ явж, байдлыг мэдэхээр явсан боловч эргэж ирээгүй гэж Минт Аун хэлэв.  Харин охиныг нь хамгаалалтын албаныхан баривчилсан гэж Минт Аун "Reuters"  агентлагт ярихдаа энэ тухай  тосгоны иргэд түүнд утсаар хэлсэн гэжээ.  Түүнээс хойш Минт  Аун охиныхоо талаар юу ч сонсоогүй байна. Гэвч эрх баригчид саяхан суллагдсан хэд хэдэн хүнтэй ярилцсаны үндсэн дээр түүнийг цагдаагийн газар байхгүй гэж мэдэгджээ. "Reuters" энэ мэдээллийг бие даан шалгаагүй байна.

Хүний эрхийг хамгаалах  Каренни бүлгийн захирал Баняр Хун Наунг замын хажууд өвдөг сөгдөн баривчлагдсан өсвөр насны охин бол  "Өлсгөлөн тулаан"-ы мэндчилгээ дэвшүүлж байсан гэрэл зургийн эзэн болох тухай ярьжээ.  Харамсалтай нь, охин цэргийнхэнд хутгалуулж амиа алдсан байна. Охины “Өлсгөлөн тулаан”-ны зураг олон нийтийн сүлжээнд өргөн тархсан байжээ. Баривчлагдсан охин алга болсон Паскалал мөн гэдгийг эгч нь утсаар баталсан ажээ.

Өндөр цолтой цэргийнх хүнийх байж магадгүй  цахим хуудсанд  уг зураг"Толгой руу нь сум оруулахаас өмнө хүссэн зүйлээ хийхийг нь зөвшөөр" гэсэн тайлбартайгаар нийтлэгдсэн байв. Дараа нь зургийг  устгасан байсан агаад "Reuters" уг  зургийг нийтэлсэн эзэнтэй нь холбогдож тайлбар авч чадаагүй байна.  "Тэр насанд хүрээгүй энгийн охин. Бас  ямар ч буруу зүйл хийгээгүй" гэж түүний аав Минт Аун ихэр татан уйлж, сэтгүүлчид хэлжээ. Янгонд Вай Сое Хлайнгийн аав дөрвөн настай ач охиндоо аав нь хаа нэгтээ хол  ажиллаж байгаа гэж  сэтгэлийг нь хуурна.  Заримдаа Вин Хлайнд түүний ач охин  "Аав минь дэндүү удаж байна" гэж гомдоллодог гэнэ.

Дайн мөргөлдөөн хэзээ ч сайн зүйлс авч ирж  чадахгүйг ар гэрийн хэн нэгнээ хайх өнчин сэтгэлийн шаналлаас харж болох юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж