Долоо хоногийн өрнийн зурхай 2022.I.31-2022.II.06

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.I.31-2022.II.06

Ньюс агентлаг энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


ХОНЬ


Бусдын төлөө үргэлж сэтгэл чилээнэ гэдэг амаргүй. Гэхдээ энэ долоо хоногт таны хувьд нөхөрлөлдөө ахиц дэвшил гаргаж, үүрэг хариуцлага мэдэрсэн өдрүүд байх нь. Буруу хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь таны эрч хүчтэй байдалд сөргөөр нөлөөлнө. Долоо хоногийн дунд үеэс та сэтгэл санааны эрүүл мэнддээ илүү их анхаараарай. Бусад хүмүүсийн сөрөг бодол таны амьдралд хэт их орон зай эзлэхгүй байх ёстой шүү. Энэ долоо хоногын уриа үг: Би энэрэнгүй сэтгэл, өөдрөг үзлийг сонгож байна.

 

 

ҮХЭР

Энэ долоо хоног бол та өөрөө өөртөө шинэчлэл хийх долоо хоног. Та биеийнхээ аль нэг хэсэгт персинг хийлгэнэ үү, бизнесийн цахим хуудсаа нээнэ үү, аль эсвэл анхны ач зээгээ угтаж авч байна уу, ер нь юунаас ч үл хамааран өөрийгөө шинээр нээхэд оройтоогүй байна. Олон жилийн турш нууцхан дотроо тээж явсан хүсэл мөрөөдлүүдээ биелүүлж, өөртөө өөрчлөлт хийхэд тохирсон долоо хоног гэдгийг санаарай. Ингэснээрээ та өөр хэн нэгний амьдралд ч урам зориг өгөх юм шүү. Энэ долоо хоногийн уриа үг: Би өөрийгөө байгаагаар нь хайрлана.

ИХЭР


Шинэ долоо хоног, шинэ сар эхэлж байна. Та урт хугацааны зорилгодоо хүрэх итгэлтэй болно. Хүссэндээ хүрэхийн тулд танд юу хэрэгтэйг та сайн мэднэ. Долоо хоногийн дунд үеэс та ажил үүрэгтээ идэвхийлэн орох нь. Таны хийж буй бүхэн чинь танд болон таны хайртай хүмүүст зориулагдсан өөрчлөлт гэдгийг санаарай. Мөн одоо хийж буй өөрчлөлт тань цаашид олон жилийн турш үргэлжлэх зүйлийн эхлэл болно. Өөртөө итгэлтэй байдал, анхаарал төвлөрөлдөө өчүүхэн ч бүү эргэлз. Энэ долоо хоногийн уриа үг: Үйл явц хамгийн чухал нь.

 

 

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт та шинэ гэрээнд гарын үсэг зурж, зээл авах зэргээр олон шинэ өөрчлөлттэй байх нь. Эдгээр өөрчлөлтүүд тань бүгд танд ашигтай, хөнгөлөлттэй байна гэдэгт итгэж байна. Шинэ өөрчлөлтүүдийн ихэнхи нь ажил хэргийнх байхаас гадна сэтгэл хөдөлгөсөн хайр дурлалын шинэ харилцаа ч үүсч магадгүй юм. Гэхдээ шудрагаар хэлэхэд харанхуйд буудахтай адил бас бус эрсдэл ч үүсч болзошгүйг санаарай. Мөнгө олохын тулд мөнгийг зарцуулах хэрэгтэй буюу тодорхой хэмжээний эрсдэл гаргахаас бүү ай. Ажил хэргийн шинэ өөрчлөлт тань үр дүнгээ тэр дор нь үзүүлнэ гэж байхгүй учир тэвчээртэй хүлээгээрэй. Энэ долоо хоногийн уриа үг: Хүлээцтэй байх нь ашигтай.

АРСЛАН


Энэ долоо хоног хайр дурлалын харилцаанд тань цоо шинэ ахиц дэвшил авчрах нь. Та болон таны хайрт хоёулаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой хэмжээнд амжилтанд хүрч, карьераа ахиулжээ. Тиймээс тус бүрдээ хил хязгаараа тохируулж, харилцаандаа нэмэлт үүрэг хариуцлага хүлээх цаг чинь болсон. Бүх зүйл өөрчлөгдөх нь хэцүү юм шиг санагдавч энэ нь өнгөрсөн бухимдлаа орхиж, ирээдүйн амлалтад анхаарлаа хандуулах сайхан боломж гэж ойлгоорой. Энэ долоо хоногийн уриа үг: Өс хонзонд биш өрөөлийг ойлгоход цагаа зарцуул.

 

ОХИН

Энэ долоо хоногт таны сэтгэл санаа үймэрч, бага зэрэг үймээн шуугиан дэгдэж болзошгүй юм. Сэтгэлдээ тээглэсэн бул хар чулуугаа гаргамаар санагдсандаа болзоот залуудаа, хүүхдийнхээ багшид муухай аашилчихаж магадгүй. Аль эсвэл бүр хаа хамаагүй номын клубын хүмүүст ч уураа гаргаж мэдэх юм. Сэтгэлээ уудалсны дараа та хамаагүй тайвширсан мэт санагдаж болох ч, сэтгэл санаа хэлбэлзэлтэй байгаа хүн нь та ганцаараа биш гэдгийг санаарай. Хэн нэгэнтэй сөргөлдөх гэхээсээ илүү ойлголцохыг хичээ. Энэ долоо хоногийн уриа үг бол: Хүн бүхэн л ямар нэг зүйлийг туулж байгаа.

ЖИНЛҮҮР


Шинэ долоо хоног, шинэ сар таны амьдралд романтик харилцаа эсвэл цоо шинэ бүтээлч төсөлийн эхлэл болох нь. Та өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөртөө таатай орчин бүрдүүлэхийн тулд юу нь болж, юу нь болохгүй байгааг хангалттай сурч мэдсэн болов уу. Одоо харин мөрөөдөхөө болиод хийж эхлэх цаг ирлээ. Таны одоо эхлүүлж буй зүйл бол сэвэлзээд өнгөрөх салхи биш, урт хугацандаа үр дүнгээ өгч үргэлжлэх юм байна. Энэ долоо хоногийн уриа үг бол: Бүх юм өөрийн цаг хугацаандаа өрнөдөг.

 

 

ХИЛЭНЦ

Танд онц чухал биш санагдаж магадгүй ч энэ долоо хоногт гэр бүл, хайртай хүмүүстээ анхаарал хандуулаарай. Аль болох гэртээ байж, эгч рүүгээ утсаар ярьж, дуртай хоолоо хий. Долоо хоногийн дунд үеэс удаан хүсэж мөрөөдсөн зүйл тань биелэх боломжтой болж мэднэ. Удаан харж явсан нэгэнтэйгээ болзох ч юм уу мөрөөдлийн ажилдаа ярилцлага өгөх гээд юу ч байж болно. Ид шидийг бий болгохын тулд бусадтай ойр дотно харилцаагаа хадгалаарай. Энэ долоо хоногийн уриа үг бол: Миний хүсч буй бүх зүйл биелэх бүрэн боломжтой.

НУМ


Энэ долоо хоногоос эхлэн та өөртөө шинэ хуваарь, шинэ дадал зуршил төлөвшүүлэхэд тохиромжтой. Ингэхийн тулд тодорхой хэмжээний сахилга бат шаардлагатай, харин танд үүнийг хэрэгжүүлэх хангалттай эрч хүч, нөөц бололцоо байна. Ялангуяа долоо хоногийн дунд үеэс онцгой эрч хүчтэй байна. Та олны дунд өөрийгөө зарлаж, анхаарал татахыг хүсч байж болох ч хамгийн зөв зүйл бол гэртээ нам гүм байх юм шүү. Энэ долоо хоногийн уриа үг бол: Дадал зуршлаас илүү хүчтэй зүйл гэж үгүй.

 

 

МАТАР

Энэ долоо хоногт таны өөртөө итгэх итгэл онцгой нэмэгдэнэ. Танд үнэхээр л хүссэн амьдралаа бий болгоход шаардлагатай нөөц бололцоо хангалттай бий. Та бусдад буулт хийж, хэн нэгний стандартыг заавал дагаж мөрдөх шаардлагагүй. Өөрийн мэдрэмжээ дагах нь хамгийн чухал. Долоо хоногийн дунд үеэс найз нөхөдтэйгээ уулзаж, дотор байгаа бүхнээ уудлаарай. Өглөөний кофетой болзоо зохиож, хүссэн бүхнээ ярь. Таны яриа тэдэнд таалагдана. Энэ долоо хоногийн уриа үг бол: Та өөрийнхөөрөө байх бүрэн эрхтэй.

ХУМХ


Энэ долоо хоног бол оюун санааны хувьд ч, бие махбодийн хувьд ч өөрөө өөрийгөө сорих долоо хоног юм. Таны гэр бүлийн харилцаа, амьдралын бусад нөхцөл байдал сүүлийн нэг жилийн хугацаанд тогтворгүй байсан бол цаашид та үүнийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Энэ бүхэн таны мэдрэлийн тогтолцоонд тодорхой хэмжээнд нөлөөлж буй учир өөрийгөө хайрлаарай. Өөрийнхөө сайн сайхны төлөө та өөрөө л хариуцлагатай байх ёстой шүү. Энэ долоо хоногийн уриа үг бол: Би эхлээд хүчилтөрөгчийн маскаа зүүе буюу өөрийгөө хайрлая.

 

ЗАГАС

Энэ долоо хоногт та эрч хүчээр дүүрэн байх нь. Өөртөө зориулж бүтэн өдөр гаргаарай. Таны түвшинд хүрч чадаагүй хүмүүс л шалтаг тоочиж гомдоллодог, тиймээс үүнийг тоох хэрэггүй. Долоо хоногийн дунд үед ажлын хамт олон, найз нөхдөөсөө тусламж авах шаардлага гарах бөгөөд тэд танд туслахдаа цааргалахгүй, баяртай байх болно. Хүсэл мөрөөдлөө бодит болгохоос бүү эргэлзээрэй. Энэ долоо хоногийн уриа үг бол: Өөрийгөө сонсож, аядуу тайван байсан цагт бүтээлч байдал аяндаа таныг зорин ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж