Олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулав

Хуучирсан мэдээ: 2022.01.30-нд нийтлэгдсэн

Олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулав

Олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулав

“Бээжин-222” өвлийн олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр (2022.01.30) боллоо. Ёслолын үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны Ц.Шаравжамц Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд төрийн далбаа гардуулан өгч, амжилт хүсэв. Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс энэ ёслолд тамирчдыг оролцуулалгүй, цомхон хүрээнд зохион байгууллаа.

Манай баг тамирчид маргааш Бээжинг зорин ниснэ. Олимпийн эрхээ аваад буй цанын хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдах хуваарьтай. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж