Жанет Жексон өөрийн ах Майклыг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.01.30-нд нийтлэгдсэн

Жанет Жексон өөрийн ах Майклыг өмөөрөв

Жанет Жексон өөрийн ах Майклыг өмөөрөв

Жанет Жексоныг ах Майкл Жексон нь илүүдэл жинтэй гэж ихэд “шоглодог" байжээ. Энэ талаар дуучин бүсгүй өөрийнх нь тухай "Janet Jackson" баримтат кинонд өгүүлснийг “The New York Post” мэдээлсэн байна.

Илүүдэл жинтэй дуучин бүсгүйг хамаатан саднууд нь хүртэл гахай, морь, үхэр гэх мэтчилэн доромжилдог байж. Тэрбээр тэгэх тоолонд инээдээр хариу барьдаг байсан ч зарим нэгд нь голдоо ортол гомддог байснаа нуугаагүй аж.

Жанет 1970-аад онд "Good times" ситкомын зураг авалтаас хойш жингийн асуудалтай болсноо ярьжээ. Түүнд гэр бүлийнх нь нэр алдартай холбоотойгоор олон асуудал тулгарсан ч сэтгэл хөдлөлөө бусдаас үргэлж “нуусаар” ирсэн байна.

Тэрбээр өөрийн ах, попын хаан Майкл Жексоны төлөө шүүх танхимд очиж байснаа дурсчээ. Жанет Жексон A&E/Lifetime-ийн дөрвөн ангит баримтат кинонд Майкл Жексоныг хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэрэг үйлдэх хүн биш хэмээн өмөөрч хамгаалан ярьсан аж.

Поп од бүсгүй ах Майкл Жексоныг хэзээ ч тийм хэрэг үйлдсэн гэдэгт итгэдэггүйгээ хэлсэн байна. Улмаар 1993 оноос эхлээд түүнийг энэ хэрэгт буруутгасан нь Майклын амьдрал, карьерт маш их сөргөөр нөлөөлснийг ярьжээ. Тэрбээр “Би ахыгаа мэднэ. Түүнд тийм зүйл огт байгаагүй" гэж нэмж хэлсэн байна.

Жанет Жексон 1966 оны тавдугаар сарын 16-нд төрсөн. Тэрбээр долоон настай байхдаа тайзан дээр гарч, есөн жилийн дараа A&M компанитай гэрээ байгуулж, анхны бичлэгээ гаргасан. Control (1986) цомог нь түүний нэрийг дэлхий даяар алдаршуулсан. "Billboard"-ийн мэдээлснээр, Жексон орчин үеийн поп хөгжмийн түүхэн дэх хамгийн их орлоготой поп уран бүтээлчдийн жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: YAHOO, THE NEW YORK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж