“The New York Times сонин "Украины нөхцөл байдал хурцадвал ОХУ-ын эсрэг АНУ-аас авах гэж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ нь дэлхийн санхүүгийн системийг тогтворгүй болгож болзошгүй” гэж мэдээлэв.
Нийтлэлчийн тэмдэглэснээр, өмнө нь ямар ч улс ОХУ шиг том эдийн засагт ийм өргөн хүрээтэй хязгаарлалт хийхээр зүрхэлж байгаагүй аж.
Шинжээчид эдгээр хориг арга хэмжээ нь Европын өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийг донслуулж, эмх замбараагүй байдалд хүргэж, дэлхийн санхүүгийн системийг тогтворгүй болгох сөрөг үр дагавартай. Үүний зэрэгцээ АНУ-ын энэ алхамд ОХУ хариу барих нь ойлгомжтой” гэж онцолсон байна.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Питер Харрелл өмнө нь АНУ болон түүний холбоотнууд Украины нөхцөл байдал хурцадсан тохиолдолд ОХУ-ын эсрэг авахаар төлөвлөж буй хориг арга хэмжээний шинэ багц нь улс оны аж үйлдвэрийн чадавхи болон эдийн засагт хохирол учруулах зорилготой гэж мэдэгджээ.
Сүүлийн саруудад Вашингтон, Брюсселийн зүгээс Москваг Украинд “түрэмгийлэх”-ээр бэлтгэж байна гэж буруутган, улмаар Зүүн Европ дахь оролцоогоо бэхжүүлж буй юм. Оросын тал түүнийг удаа дараа няцааж, бусад улс орнуудад аюул занал учруулахгүйгээ мэдэгджээ.
Эх сурвалж: NEW YORK TIMES
Холбоотой мэдээ