Японы засгийн газар БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.30-нд нийтлэгдсэн

Японы засгийн газар БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлэв

Японы засгийн газар БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлэв

БНАСАУ-ын Чагандо мужаас Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан талаар “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлэв. Японы эргийн хамгаалалтын алба БНАСАУ-ын талаас пуужин харвасан тухай мэдээллийг нотолсон байна. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр “Цэргийнхний мэдээлснээр, Хойд Солонгос өнөө өглөө баллистик пуужин харвасан байж магадгүй. Пуужин 800 километр зам туулж, нислэгийн дээд өндөр нь 2000 километрт хүрсэн гэж бид үзэж байна. Нислэгийн хугацаа 30 минут орчим үргэлжилсэн. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна унасан бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй байна” гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ Мацуно, шинжээчид дүн шинжилгээ хийж, мэдээлэл цуглуулсаар байгааг онцлоод, "Дунд болон дунджаас дээш тусгалтай баллистик пуужин харвасан байх магадлалтай" гэж нэмж хэлсэн байна.

Мөн Мацуно Хойд Солонгосын пуужингийн туршилтыг буруушааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна гэж онцолжээ. Японы Засгийн газар мөн пуужин харвасантай холбогдуулан БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

БНАСАУ он гарснаас хойш долоо дахь удаагаа пуужин харваж буй юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5, 11, 14-нд пуужин харвасан. Эхний хоёр туршилтын үеэр дуунаас хурдан пуужин харвасан гэж мэдэгдсэн бол нэгдүгээр сарын 14-нд ойрын тусгалтай хоёр баллистик пуужин төмөр замын пуужингийн цогцолбороос харвасан байна.

Тус улс өнгөрсөн нэгдүгээр сарын 17, 27-нд ойрын тусгалтай, алсаас удирддаг тактикийн пуужин туршсан бол нэгдүгээр сарын 25-ны өдөр алсын тусгалтай хоёр далавчит пуужин харвасан ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй байна.

Эх сурвалж: YONHAP, TASS, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж