МАН-ын хорооны дэд дарга, Хяналтын хорооны гишүүд сонгогдов

Хуучирсан мэдээ: 2022.01.30-нд нийтлэгдсэн

МАН-ын хорооны дэд дарга, Хяналтын хорооны гишүүд сонгогдов

МАН-ын хорооны дэд дарга, Хяналтын хорооны гишүүд сонгогдов
Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал өчигдөр /2022.01.29/ болж, Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томилсон. Мөн энэ үеэр МАН-ын  хорооны гишүүдээ шинэчлэн сонгосон юм. 
Тодруулбал, Намын хорооны орон тооны дэд даргад Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ч.Батзул, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, орон тооны бус дэд даргад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Баттөр, НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Г.Батбаяр нарын нэрийг дэвшүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ. 
Үүнээс гадна нийслэлийн МАНын Хяналтын хорооны гишүүдийг сонгосон байна. Тодруулбал, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны бүрэлдэхүүнийг 279 гишүүнтэй байхаар тогтож, хорооны гишүүдийг дүүрэг бүрээр нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан 11 гишүүнийг Хяналтын хорооны гишүүнээр баталжээ. Тус хороонд нийслэлийн намын байгууллагын хэмжээнд МАН-ын дүрмийн хэрэгжилтийг мөрдлөг болгон хэвшүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж