Төв талбай дээр Монгол-Хятад улсын эв найрамдал, нөхөрсөг нэгдмэл холбоо байгууллагаас хийсэн "Бээжингийн өвлийн олимп амжилттай болохыг ерөөе" гэх дүрс бичлэг цахим орчинд тархсан.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Ойрын өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр ийм үйл явдал болоогүй. Тус бичлэг бодит аль эсвэл эвлүүлэг үү гэдгийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна" гэлээ.
Дашрамд дурдахад, "Бээжин-2022" өвлийн олимп ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдана. Өвлийн 24 дэх олимпийн наадам хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжин хотод албан ёсоор нээлтээ хийж, нийт 19 өдрийн турш 15 спортын, 109 багц медалийн төлөө баг тамирчид өрсөлдөх юм.