XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /2021.01.31/ эхэлнэ. Энэ жил хоёр өдөр үргэлжлэх барилдааны бүртгэл эхлээд буй. Үүнтэй холбогдуулан даян аварга Н.Батсуурь ч бүртгэлээ хийлгэхээр Монголын үндэсний бөхийн холбоотой холбогдсон ч “Бүртгэх боломжгүй юм байна” гэсэн хариу авчээ. Үүний хариуд Н.Батсуурь өөрийн цахим хуудасmаа “Маргааш барилдана. Хууль ёсны дагуу” хэмээн бичжээ.
Ийнхүү сар шинийн барилдаан маргаан дагуулах болоод байна. Саяхан л төрийн тэргүүн бөхийн холбооны тэргүүлэгчдийг хүлээн авч, барилдаанаа асуудал, маргаангүй зохион байгуулахыг сануулсан. Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав ч сар шинийн барилдаан асуудалгүй, санаа зовох зүйлгүй болно гэж ярьж байв. Гэтэл Даян аварга Н.Батсуурийг бүртгэхээс татгалзлаа. Үүний улмаас харцага цолны хүндэтгэлийн барилдааны үеэр үүссэн маргаан дахин дэгдэх шинжтэй.