Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэлийн албанаас “Украины эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Эстони дахь цэргийн хүчнийхээ тоог Лондон хоёр дахин нэмэгдүүлэх, хамгаалалтын зэвсэг шилжүүлэх боломжийн талаар хэлэлцэж байна” гэж мэдээлжээ.
Тус мэдээлэлд "Ерөнхий сайд НАТО-гийн бүх боломжит тусламжийн талаар авч үзэж буй бөгөөд холбоотнуудаа хамгаалахын тулд Их Британийн цэргийн хүчний тоогоо нэмэгдүүлэхийг зорьж байна. Их Британи цэргийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлж, Эстони руу хамгаалалтын зэвсэг илгээх талаар хэлэлцэж байна. Холбоотнуудаа хамгаалахын тулд тийрэлтэт онгоц, байлдааны хөлөг онгоц, цэргийн мэргэжилтнүүд илгээх боломжтой" гэж дурджээ.
Мөн “Их Британийн төлөөлөгчид ирэх долоо хоногт Брюссельд НАТО-гийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцож, эцсийн нарийн шийдвэр гаргах бөгөөд сайд нар Даваа гаригт цэрэг, техникийн тусламж үзүүлэх тухай хувилбаруудыг хэлэлцэнэ” гэж тэмдэглэсэн байна.
Борис Жонсон “Бид тогтворгүй байдал үүсгэсэн үйл ажиллагааг тэвчихгүй. Оросын дайсагнасан үйл ажиллагааны эсрэг НАТО-гийн холбоотнуудтайгаа үргэлж хамт байх болно гэсэн тодорхой мессэжийг Кремль рүү илгээнэ. Би ирэх долоо хоногт боловсон хүчин, техник хэрэгсэл шилжүүлэхэд бэлтгэхийг даалгалаа. Ингэснээр бид НАТО-гийн холбоотнуудаа хуурай газар, далай, агаарын орон зайд хамгаалж чадна" гэж хэлжээ.
Мөн тэрбээр “Их Британийн цэргийн хүчнийг дахин байршуулснаар НАТО-гийн чадавхийг бэхжүүлж, Скандинав, Балтийн орнууд дахь түншүүдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ” гэж тэмдэглэсэн байна.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес ирэх долоо хоногт Унгар, Словени, Хорватад айлчлахаар төлөвлөжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас “Киев болон барууны улстөрчид сүүлийн саруудад Оросыг Украинтай хиллэдэг хил дээр цэргийн хүчээ нэмэгдүүлж байна гэж мэдэгдсээр буй. Кремлиэс онцлон тэмдэглэснээр, өөрийн нутаг дэвсгэрт зэвсэгт хүчнээ шилжүүлж байна. Энэ нь хэнд ч заналхийлж буй үйлдэл биш бөгөөд үүнд хэн ч санаа зовох ёсгүй юм. "Оросын түрэмгийлэл" гэсэн мэдэгдэл гаргаж, түүнийгээ хил орчмын бүс нутагт НАТО-гийн цэргийн хүчнийг нэгтгэх шалтаг болгон ашиглаж байгаа бөгөөд ийн буруутгах нь инээдтэй бөгөөд аюултай" гэжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Холбоотой мэдээ