Төсвийн тодотголоор 3.8 тэрбумын өртөгтэй айрагны өргөө "мултрав"

Хуучирсан мэдээ: 2022.01.30-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголоор 3.8 тэрбумын өртөгтэй айрагны өргөө "мултрав"

Төсвийн тодотголоор 3.8 тэрбумын өртөгтэй айрагны өргөө "мултрав"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болов. Ерөнхийлөгч сар шинийн өмнө тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу ийн Засгийн газар 2022 оны төсөвт тодотгол хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Улмаар 2022 оны төсөвт суулгасан хэд хэдэн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг царцаах замаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төсөлд тусгасан. Тухайлбал, олны шүүмжлэл дагуулж байсан айрагны өргөөний 3.8 тэрбум, Богд Зонхава цогцолборын төсөв болох 32 тэрбумыг танах талаар яригдаж байсан билээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат өчигдөр /2022.01.29/ УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг төсвийн тодотголоор хассан талаар дуулгав.

Тэрбээр “Төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд тусгаснаар нийт 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийн төсвийн зохицуулалтыг хийнэ. Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 50 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 орчим тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалтыг тус тус хийж байна. Төсвийн тодотголд 2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын аливаа үйл ажиллагааг зогсоогоогүй. Зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг хассан” гэв.

3.8 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ АЙРАГНЫ ӨРГӨӨ

"Анигдах" аюулаас мултарсан 3.8 тэрбумын өртөгтэй айрагны өргөө буюу "гурван гэр" цогцолборын талаар мэдээлэл хүргэе. Энэ бүтээн байгуулалтыг барих нь Булган аймагт ямар ашигтай талаар болон зайлшгүй төсөв батлуулж барих шаардлагатай эсэхийг тус сумын Засаг дарга П.Лхагва-Очир өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сард манай сайтад дараах тодруулгыг өгч байв. 

Тэрбээр "Орон нутагт хуваарилагдаж буй төсвийн 10 орчим хувь буюу 3.8 тэрбум төгрөгөөр барих айрагны өргөөний талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж харагдсан. Гэхдээ энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хамгийн зөв хувилбар. Булган нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг нь яах аргагүй айраг. Дотоод, гадаадын жуулчдыг татах цогцолборт газрыг энэ хэмжээний төсвөөр барьж байгааг манай нутгийнхан дэмжиж байна.

Цогцолборын зураг төсөлтэй танилцахад гурван том гэр бүхий байгууламжтай түүнийг тойрсон худалдаа, үйлчилгээний хэсгийг тусгасан байсан. Мөн айргийг нөөцлөх зоорь, амрагчдад зориулсан хэсэг, машины зогсоол зэргийг цогцолборт тусгахаар төлөвлөсөн байна лээ.

Мэдээж энэ цогцолборт хүмүүс зөвхөн айраг уух гэж биш, нутгийн соёл, түүх, уламжлалтай танилцахаас гадна бусад жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ч худалдан авах боломжтой. Мөн өргөөний цогцолборт тусгайлан зориулсан аялал жуулчлалын хөтөлбөр гаргахаар төлөвлөсөн.

Байршлын хувьд Сайхан, Хутаг-Өндөр, Орхон, Бугат гэх дөрвөн сумын залгаа газар. Тэгэхээр байршлын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжихэд хамгийн тохиромжтой гэсэн үг. Учир нь тус замаар жилдээ 60-70 мянган жуулчин Хөвсгөл аймаг руу зорчдог.

Зөвхөн тухайн зорчиж буй аялагчдыг татахаас гадна ерөнхийдөө Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант зэрэг урд талын сумдад түүхэн аялал жуулчлалыг, төвийн сумуудыг түшиглэн рашаан сувилал дагасан гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж зорьсон. Цаашид хийх ажил мэдээж их бий. Дэд бүтэц, шугам сүлжээ гээд шийдвэрлэх зүйл олон байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолбор гэж байгаа нь түр буудаллах цэг, ресторан, аяллын хөтөлбөр, соёлын дурсгалт газар гээд бүгдийг багтаасан. Тиймээс зөвхөн айраг уудаг гэрийг энэ төсвөөр барих нь гэж ойлгох нь өрөөсгөл" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж