Өмнөд Солонгосын хүмүүнлэгийн тусламж авч яваа таван хүнд Хойд Солонгос хилээ нээсэн тухай AFP дамжуулсан байна. Өмнөд Солонгосын хүмүүс Хойд Солонгост халуун хижиг өвчнийг эмчлэх 340 мянган ам.долларын эм, тариа авч яваа гэнэ.
Хүмүүнлэгийн тусламжийн бүлэгт эмчээс гадна түүнийг дагалдан яваа дөрвөн хүн энэ хавраас хойш хоёр хөршийн харилцаа муудсаны дараа анх удаагаа хойд хилийг алхсан хүмүүс болж байна.
Өмнөд Солонгосын Засгийн газарт энэ авч байгаа арга хэмжээ нь хижиг өвчнийг тараахгүйн тулд авч буй арга хэмжээ гэсэн байв. Хойд Солонгос хилээ хаасны дараа тэр нутгаар хижиг өвчин гарах нь нэмэгдсэн байлаа.