Ерөнхий сайд "Бээжин-2022" өвлийн олимпод оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.01.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд "Бээжин-2022" өвлийн олимпод оролцоно

Ерөнхий сайд "Бээжин-2022" өвлийн олимпод оролцоно

"Бээжин-2022" өвлийн олимп ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдана. Өвлийн 24 дэх олимпийн наадам хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжин хотод албан ёсоор нээлтээ хийж, нийт 19 өдрийн турш 15 спортын, 109 багц медалийн төлөө баг тамирчид өрсөлдөх юм.

Тус олимпод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоо мэдэгдсэн билээ. Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш” гэж мэдэгдэж байв.

Түүний мэдэгдлийн хариуд БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь “Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон, харилцан бие биедээ чухал, найрсаг хөршүүд. Хоёр улсын харилцаа сайн хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, найрсаг сэтгэгдэл улам бүр гүнзгийрч, цар тахалтай тэмцэх бодит хамтын ажиллагаа арвин баялаг үр дүнд хүрч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол БНХАУ-д ирж Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоо илэрхийлсэн хамгийн анхны гадаад улс орнуудын удирдагч нарын нэг юм.

Бид түүнийг Хятад улсад тавтай морилохыг хүсч байгаагийн зэрэгцээ Монголын тал Хятад улс Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулахыг дэмжиж байгааг сайшааж байна. Олимпийн наадмын үзэл санаа, үндсэн агуулга нь найрамдал, харилцан ойлголцол, эв нэгдэл, эрх тэгш байдал юм. Энэ нь Монгол Улс болон дэлхийн бусад дийлэнх улс орнуудын хамтын хүсэл, хүлээлт юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимпийн наадам амжилттай зохион байгуулагдаж, улс орнуудын ард иргэдийн нөхөрлөл, харилцан биенээ дэмжих явдлыг гүнзгийрүүлж, олон улсын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааны түвшинг улам ахиулна гэдэгт бид итгэж байна” гэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэгдүгээр сарын 28-нд олимпийн  нээлтийн ёслолд оролцох гадаадын өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчдийг угтан авах хурлыг зохион байгуулсан байна.

Олимпийн нээлтийн ёслолд Монгол, ОХУ, Сингапур, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Египет, Саудын Араб, Катар, Серби, Аргентин, Тайланд тэргүүтэй 20 гаруй орны төрийн тэргүүн,  ерөнхий сайд зэрэг өндөр дээд албан тушаалтнууд болон олон улсын байгууллагын удирдлагууд оролцох аж. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж