Уламжлалаа авч үлдэхийг сануулсан "Шинэ мөр" үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2022.01.29-нд нийтлэгдсэн

Уламжлалаа авч үлдэхийг сануулсан "Шинэ мөр" үзэсгэлэн

Уламжлалаа авч үлдэхийг сануулсан "Шинэ мөр" үзэсгэлэн
Монголын урчуудын эвлэлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан, Унгар улсын Урлагийн академийн "Саму Гэза Диж"-ийн нэрэмжит шагналт, Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооны дэд тэргүүн зураач Н. Амарсайхан "Шинэ мөр" үзэсгэлэнгээ дэлгэж байна. Шинэхэн үзэсгэлэн "Монгол арт" галерейд нэгдүгээр сарын 26-наас хоёрдугара сарын 6-ныг хүртэл олны хүртээл болно.
Тэрбээр 2000-2005 Дүрслэх урлагийн дээд сургуулийн Уран зургийн ангийг Лантуугийн Энхбат багшийн урланд зураач мэргэжлээр суралцаж төгссөн.
Монголчуудын дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил нь өнөөгийн хурдацтай хөгжил дэвшил, суурин соёлд хавчигдан буйг уран бүтээлч маань сэтгэл зовнин басхүү үзэгчдэд өв соёл уламжлалаа авч үлдэх нь ямар чухлыг сануулах “Шинэ мөр” бие даасан зургаа дахь үзэсгэлэн түүний 2014 оноос хойш бүтээсэн 20 гаруй уран зургуудыг дэлгэж буйгаараа онцлог юм.
Уудам их цаг хугацааны чѳлѳѳт урсгалын орон зайд амар тайван аж тѳрдѳг нүүдэлчин соёл ахуйг өдгөө цагт мартагдах шахсан өв уламжлал, ёс заншлыг уран бүтээлээрээ дамжуулан инстоляц, уран зураг, орчин үеийн урсгал чиглэлүүдэд илэрхийлдэг зураач.
Н.Амарсайхан нь Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооны дэд тэргүүнээр 2007 оноос ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ, уран бүтээлчдийн солилцооны томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
Тухайн улс үндэстнүүдийн үзэл, бодол санааг танин мэдэх урлагийн бүтээлүүд нь зөвхөн байгаль орчныг хамгаалахад чиглээд зогсохгүй үндэстний өөрсдийн онцлог , өвөг дээдсийн уламжлалыг шингээсэн, цаг үеийн тулгамдсан асуудлыг хөндсөн орчин үеийн олон арван бүтээлүүдийг Олон Улсад сурталчилан таниулж буй чадварлаг уран бүтээлч юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж