Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев удирдагчийн тэмцэл өрнөж, иргэдийн дунд цуст хямрал нүүрлэсний дараа өөрийн зөвлөгч, төрийн тэргүүн асан Нурсултан Назарбаевыг суудлаас нь огцруулж , өөрөө эрх баригч намын даргаар сонгогдлоо.
Намын ээлжит бус XXI их хурлын шийдвэрээр Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Нур-Отан” намын даргаар санал нэгтэй сонгогдлоо” гэж түүний ажлын алба Баасан гаригт твиттер хуудсандаа бичжээ.
Токаев энэ сард 81 настай Назарбаевын өв хөрөнгө , ялангуяа Төв Азийн хамгийн баян элит болон ядуусын тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа талаар нээлттэй мэдэгдэл гаргасан байдаг. Назарбаев Казахстаныг 30 орчим жил удирдаж, ямар ч сөрөг хүчингүй байлгасан. Үүний дараа Назарбаев өөрт нь үнэнч зүтгэж байсан 68 настай Токаевыг 2019 онд ерөнхийлөгчөөр томилоод байсан билээ.
Эх сурвалж:ALJAZEERA
Холбоотой мэдээ