
Эсэргүүцлийн ажиллагаанд саваа ба бороохойгоор зэвсэглэсэн хэдэн арван эрэгтэйчүүд цөөн тооны эмэгтэйчүүд оролцжээ. Үерт орон гэр нь урссан хөдөө тосгоны голдуу хүмүүс хүмүүнлэгийн тусламжийг хурдасгахыг шаардаж байна. Тэднийг нүүлгэн авчирсан Суккур хотод тэд гудамжинд амьдарч байгаагаас гадна зарим нь өлсгөлөнгөөр үхэхээс айж байна гэж ярьжээ.
Долдугаар сарын сүүлчээр эхэлсэн үер үргэлжилж байгаа ба гамшгийн улмаас нийт 1600 хүн амиа алдаж, 20 сая хүн орон гэргүй болжээ. Тэдний дунд хажиг өвчин гарсан тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ. Үер 68 мянган кв/км талбайн тариалан сүйтээд байгаа юм.