Шинийн дөрвөнд бүх нийтээр амарна

Хуучирсан мэдээ: 2022.01.29-нд нийтлэгдсэн

Шинийн дөрвөнд бүх нийтээр амарна

Шинийн дөрвөнд бүх нийтээр амарна

Усан бар жилийн шинийн гурван энэ жил тасарсан гэдгийг зурхайч нар хэлж буй. Тухайлбал, шинийн дөрөвний өдөр энэ жил хоёрдугаар сарын 4-ний Баасан гаригт тохиож байна. Баасан гариг ажлын өдөр тул амрах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэх байсан билээ.

Тэгвэл шинийн дөрвөнд амарна гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр “Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд цагаан сараар гурав хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр.

Энэ жил шинийн гурван гэж байхгүй, харин хоёр шинийн дөрвөнтэй гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал. Цагаан сараар гурван хоног амарна. Засгийн газар өдөр хоног зөөхгүй. Угаасаа ч өдөр зөөдөг заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй” гэжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХахаХаха
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж