Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Баасан гаригт Питтсбург хотод айлчлахаас хэдхэн цагийн өмнө нурсан Питтсбургийн гүүр дээр очиж нөхцөл байдалтай танилцлаа. Тэрбээр гүүрийг сэргээн босгохоо амлалаа.
Нэгэн онцгой байдлын ажилтан нурах явцаас гарсан дуу нь тийрэлтэт онгоцны хөдөлгүүр шиг чанга гэж дүрсэлсэн байна. Байден аврагчдын ажлыг өндрөөр үнэлсэн байна. Гэвч байгалийн хийн алдагдал 30 минут үргэлжилжээ. Питтсбургийн Гал түймэртэй тэмцэх газрын дарга Даррил Жонс хэлэхдээ, аврагчид оймын хөндий рүү дор хаяж 150 фут (46 метр) урт олс унагаж, цасанд хучигдсан хүмүүсийг аюулгүй газар татахын тулд чармайж ажилласан гэв.
Ослын улмаас 10 хүн хөнгөн бэртэж, дөрөв нь эмнэлэгт хүргэгдсэн гэж хотын албаныхан мэдэгдэв. Багийнхан үлдсэн хохирогчид байгаа үгүйг гүүрэн доор хайх болно гэж Жонс нэмж хэлэв.
АНУ-д 44 мянга орчим гүүр "чанарын шаардлага хангахгүй" байна. Энэ үйл явдал Байдены албан тушаал хашиж байсан эхний жилийнхээ ололт амжилт болсон нэг их наяд ам.долларын төсвөөс улсын хуучирсан гүүр, хурдны зам болон бусад дэд бүтцийг сэргээн босгох шаардлагатай байгаагийн томоохон жишээ боллоо. Питтсбург дэлхийн аль ч хотоос олон гүүртэй болохыг мэдээд ихэд гайхсан гэж Байден хэлжээ. Мөн "Бид бүгдийн эхнээс нь засах болно" гэж тэрбээр хэргийн газраас явахын өмнө хэлэв.
Эх сурвалж:Reuters
Холбоотой мэдээ