"Хөгжлийн банкны захирал асанг шалгаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.01.29-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банкны захирал асанг шалгаж байна"

"Хөгжлийн банкны захирал асанг шалгаж байна"

Ёс зүй сахилга хариуцлагын Байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд тэтгэврийн зөрүүг хэрхэн арилгах талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяагаас гишүүд асуулт асуулаа. Мөн Хөгжлийн банктай холбоотой асуултыг АТГ-ынхнаас асуув.

– Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Хөгжлийн банкны 841 тэрбум төгрөг салхинд хийсчихсэн байна. АТГ ямар ажил зохион байгуулах юм бэ. Хамгийн эхэнд УИХ-ын гишүүдийн хамааралтай хэчнээн компани чанаргүй зээлийн ангилалд орчхоод байгааг тодорхой зарла. Яагаад ил тод нээлттэй зарлаад бүх талаас нь шахаж байгаад цэгцэд нь оруулж болдоггүй юм. Төрийн алба бүх шатандаа хүнд байдалд орсон. Мөнгө хөрөнгөд шунасан бүхэл бүтэн үе гарлаа. Энэ жишээгээр явбал улс орон дампуурна.

АТГ-ын тамгын хэлтсийн дарга З.БААСАННЯМ:

-АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийг өмнө шалгаж байсан. Найман эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Эдгээр найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Энэ дунд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагаа, бие даан шийдвэрлэх үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкинд байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламж, хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж Хөгжлийн банкинд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, мөн худалдан авах ажиллагаанаас 4.9 тэрбумын хохирол учруулсан, албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17,8 сая юань шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ны өдөр шүүхээс Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож тухайн хэргийг шийдвэрлэсэн байдаг.

Үндсэндээ Хөгжлийн банктай холбоотой зээл олголт албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс тодорхой шалгалтыг хийж ирсэн. Үргэлжлүүлэн тодорхой хэргийг шалгаж байна. Одоогоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярт холбогдох хэргийг шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж