Перу улс "Repsol" компанийн удирдлагыг хил давахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.01.29-нд нийтлэгдсэн

Перу улс "Repsol" компанийн удирдлагыг хил давахыг хориглов

Перу улс "Repsol" компанийн удирдлагыг хил давахыг хориглов

Перугийн шүүх Баасан гаригт  "Repsol" компанийн  захирал болон бусад гурван удирдах албан тушаалтныг 18 сарын хугацаанд тус улсаас гарахыг хориглов. Мөн Испанид төвтэй тус компанийн эзэмшдэг газрын тос боловсруулах үйлдвэрээс  асгарсан газрын тосны хэргийг мөрдөн шалгаж байна.

Перугийн эрх баригчид  нэгдүгээр сарын 15-нд Тонгагийн ойролцоох усан доорх галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн давалгааны дараа газрын тос их хэмжээгээр далайн эргүүдээр хальсан тул "Repsol" компанийг шалгаж байна. Перу өнгөрсөн долоо хоногт Номхон далайн эрэг дээрх 21 наран шарлагын газар газрын тос  асгарснаас болж бохирдсон гэж зарлав. Дараа нь  байгаль орчны онц байдал зарласан байна. Прокурорууд мөн байгаль орчныг бохирдуулсан гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн.

Перугийн эрх баригчид Баасан гаригт асгаралтын хэмжээг дор хаяж 11.900 баррель гэж тооцоолсон боловч  тоо өсөх магадлалтай гэж мэдэгджээ. Өмнө нь 6000 баррель гэж таамаглаж байсан. "Repsol" компани наран шарлагын газруудыг цэвэрлэхийн тулд нутгийн загасчид зэрэг 2000 гаруй хүнийг хөлсөлжээ. Мөн тус компани гамшигт өртсөн өрхүүдэд хүнсний сагс хүргэж өгөхөө амласан байна.

Эх сурвалж:ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж