Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19 цар тахлын 2057 шинэ тохиолдол батлагджээ.
Батлагдсан тохиолдлын 1129 нь Улаанбаатарт, 928 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 142 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.
Өнөөдрийн байдлаар 10554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 913 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 106 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 56915 болжээ.
Цар тахлын улмаас нэг хоногт нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр 2031 хүн нас бараад байна.