Ерэн оноос хойш Монголын эдийн засагт гурван том шинэчлэл явагдлаа гэж эдийн засагчид өнөөдөр үзэж байна. Эхнийх нь өмч хувьчлал. Монголчууд анх удаа хувийн өмчтэй болсон нь мал хувьчлалаас эхлээд орон сууцуудыг өмчилж, үйлдвэр, аж ахуйн газруудыг хувьд шилжүүлсэн явдал. Иргэд бизнес хийхийн тулд банканд барьцаалж зээл авах хувийн орон сууцтай болсон хэрэг. Соц нийгмийн 70 жилийн түүхэнд малаа яаж 30 саяд хүргэх вэ гэж өдөр шөнөгүй хичээгээд үр дүнд хүрээгүй бол өнөөдөр мал хувьд очсоноор 80 сая малтай сууж байна.
Хоёр дахь нь Оросын их өрийг тэглэсэн явдал. Хуучин ЗХУ-аас уламжлалтай 14 тэрбум долларын өр бол Монгол Улсыг гадаад ертөнцөд ямар ч итгэл найдваргүй харагдуулж байлаа. Энэ өрийг тэглэснээр гадаадын хөрөнгө оруулалт шууд орж ирж, эх оронд маань Олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс нааштайгаар хандаж эхэлсэн. Оюутолгойгоос эхлээд өнөөдрийнх хүртэлх бүх төрлийн гаднын хөрөнгө оруулалтууд Оросын их өрийг тэглэснээс хойших үйл явц. Эдийн засгийн ийм том өөрчлөлтүүдийг том улстөрчид л хийж чаддаг. Энэ үнэнтэй бид эвлэрэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтууд ихээр орж ирж, Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсыг нэгэнт итгэлт түншээрээ сонгож авсны үр өгөөж, дээр нь уул уурхайн энэ их сэргэлт нь өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн амьдарлыг бүхлээр нь өөрчилж, жижиг дунд бизнесийг хөгжүүлж, хүн бүр, айл өрх бүр, аж ахуй нэгж бүхэн том, жижиг бизнес хөдөлгөж, ашиг орлогын төлөө хөдөлмөрлөх боллоо.
Гэвч энэ бүх эдийн засгийн боломжууд дараагийн аюултайгаа нүүр тулсан юм. Тэр бол төрийн дарамт. Ямар ч бизнесийн үйл ажиллагааг цаг ямагт боомилсон төрийн хяналт шалгалт, элдэв төрлийн тусгай зөвшөөрөлүүд нь тэр чигээрээ авлигын үүр уурхай болж, Монгол Улс авлигын индексээрээ олон улсад 100-аас хойш бичигдэж, ерэн оноос хойш бий болсон эдийн засгийн үнэ цэнтэй бүгдээ устгах аюулд хүрэв. Үүнтэй л төр засгийн зүгээс эрс хатуу тэмцэхийг ард түмэн хүссэн. Үүнийг шийдвэрлэж чадвал ерэн оноос хойших Монголын эдийн засгийн гурав дахь том реформ болно гэж судлаачид бичсэн. Өнгөрсөн хугацаанд олон ч Ерөнхий сайд, сайдууд, УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нүүрийг үзлээ. Тэдний дунд дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн улстөрчид, төр засгийн ажлын асар их туршлагатай хүмүүс, бас чиг нийгэмд гайгүй нэр хүндтэй эрхмүүд цөөнгүй байсан. Гэвч тэдний хэн нь ч төрийн дарамт, хүнд суртлын эсрэг зоригтой алхмыг хийж чадаагүй.
Тэгвэл өнгөрсөн оны төгсгөлд салхи эргэлээ. 2021 арванхоёрдугаар сарын 20-ны өдөр. Энэ өдрийн өглөө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэвлэлийн бага хурал зарлаж, ард түмний амыг ангайлгасан, бизнес, худалдаа эрхлэгчдийн нүдийг орой дээр нь гаргасан шийдвэрийг танилцуулав. Д.Сумъяабазар шулуухан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа 74 төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргалаа. Сая баталгаажуулж гарын үсэг зурлаа” гэж. Энэ бол олон мянган бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн нуруун дээрээс асар том ачааг авч хаясан, төрийн дарамтыг үгүй хийсэн, монополыг задалсан, бүгдэд тэгш боломж олгосон, ерэн оноос хойш Монголын эдийн засагт хийгдэж байгаа гурав дахь том реформын шинжтэй шийдвэр гарлаа хэмээн эдийн засагчид дуу нэгтэй бичиж байна. Энэ бол улс төрийн асар том шийдвэр. Том улстөрчдийн хийдэг ажил, гаргадаг шийдвэр. Үүгээрээ Д.Сумъяабазар хэр царааны улс төр хийж байгаагаа, хийж чадахаа харууллаа. Яг энэ шийдвэр, энэ үнэлэмж дээр сөрсөн үг хэлэх хүн гарахгүй байна.
Улстөрч, удирдагч, шийдвэр гаргагч хүн олон сайн үйлийг нийгэмд зэрэг хийх боломжгүй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам сайн үр дүнгүүд дагуулсаар байх ганц том шийдвэр гаргачихад л гавьяа нь тэр болдог гэж улс төрийн шинжлэх ухаанд бий. Д.Сумъяабазар хотын даргын хувьд лав ерэн оноос хойших Монголын эдийн засгийн амьдралд бий болсон гурван том шинэчлэлийн нэгийг хийчих шиг боллоо. Энэ бол судлаачдын хэлсэн үг, үнэлэмж шүү.
Ингэж л юмыг олж хардаг юм байна. Д.Сумъяабазарт ард түмний санал байнга байж байдаг нь ийм учиртай бололтой. Улс төрийн том шийдвэр гаргаж чадаж байгаагаараа бол өнөөдрийн улс төрийг ахална уу гэхээс захлахгүй нь тодорхой юм байна. “Чанга гар”-ыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ. Нийслэлийн МАН нь 204 хорооны намын хороо, 534 үүр, 66 мянга гаруй гишүүнтэй болж өргөжсөн байна лээ. Улс төрийн намын дэд бүтцийн хувьд аварга том зохион байгуулалт. Өнгөрсөн бүх цаг хугацаанд Нийслэлийн намын хороо ачааны хүндийг үүрэлцэж, намынхаа зүрх, тархи, ажлын ихийг нугалах гол зүтгүүр нь явж ирсэн. Тиймээс ч МАН-ын ололт амжилт, алдаа оноо нь Нийслэлийн МАН-тай шууд холбоотой. Нийслэлийн Монгол Ардын Намын хороог өнгөрсөн цаг хугацаанд тухайн намын томчууд удирдаж ирсэн. Нийслэл Улаанбаатар хотын ЗДТГ бол Монгол Улсын бага Засгийн газар. Ойрхоны хугацаанд нийслэлийн МАН гурван шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, цахим нам болох сууриа тавьж, намын анхан шатны байгууллагын бүтцийн шинэчлэлийг хийсэн нь МАН-ын хөгжлийн зүтгүүр сайн ажиллаж байгаагийн шинж тэмдэг хэмээн ойлгож байна.
Цар тахалтай хамгийн түрүүнд нүүр тулж, хамгийн хүнд цохилт авч байгаа Улаанбаатар хотын эдийн засгийг хурдан хугацаанд сэргээх нь улс төрийн сайн шийдэл, шийдвэрүүдтэй шууд холбоотой. Энэ тал дээрээ Д.Сумъяабазар алдахгүй, өөртөө итгэлтэй байна. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны даргаар хамгийн олон жил ажилласан Б.Алтангэрэл гэж алдартай удирдагч байлаа. Тэрбээр 1963-1987 он хүртэл нийслэлийн МАН-ыг удирдахдаа ухаалаг, өөртөө итгэлтэй ажилласан байдаг. Б.Алтангэрэл дарга Улаанбаатар хотын намын хороог удирдсан он жилүүдэд түүний идэвхтэй оролцоо, зоримог шийдвэрийн үрээр өнөөдрийн нийслэлийн цахилгаан, дулаан, түлш, ундны усны асуудал бодитой шийдвэрлэгдэж, II, III цахилгаан станцын өргөтгөл хийгдэж, манай улсын хамгийн том хүчин чадал бүхий IV цахилгаан станц баригдсан юм. Үүнийг шийдсэнээрээ Б.Алтангэрэл дарга Монголын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулж, ард түмнийхээ өмнө гавьяагаа байгуулж, улстөрчийн зангарагаа харуулсан. Улмаар Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улс төрийн товчооны гишүүн, Ардын Их Хурлын дарга, Монгол-Зөвлөлтийн комиссын даргаар ажиллаж улс орны хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд ухамсарт амьдралаа зориулсан хүн юм. Эдгээр томчуудын зангараг Д.Сумъяабазарын үед харагдаж байна. Цаг хугацаа харуулна биз ээ. 2021 оны 12 дугаар 20-ны өдрийн шийдвэр шиг ухаалга алхмууд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийгдсээр байвал бидний ирээдүйд итгэл найдвар, гэрэл гэгээ байна шүү…
Бб 2022-01-29 202.126.90.100
Заваан хулгайчууд дарга болцгоогоол захиалгаар өөрийгөө магтуулаал. Дургуй хүрч бн шүү. Шатаамаар санагдчлаа
Зочин 2022-01-29 202.179.15.114
ЭНЭ ДҮҮТЭЙГЭЭ ТААРСАН МААНАГ ЯВЖ БӨХӨӨ БАРИЛДУУЛ ЯАСЫН БЭЭ ХӨГЖЛИЙН БАНКНААС АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ ЛУЙВАРДСАН ОЛОН ТЭРБУМЫН ӨРӨӨ ТӨЛӨӨД ШОРОНДОО ЯВАА
Зочин 2022-01-29 66.181.186.102
Сумъяа ер нь яг юу хийсэн юм бэ. Сумъяагийн үед л хамаг асуудал хотод үргэлжилж, бий болж байна ш дээ. Энэ хүн бол чадваргүй, зүгээр л бөх хүн. МАН-д үүнээс өөр хотын дарга хийгээд арчаатай аваад явчих боловсролтой залууд их бий дээ. Худлаа магтаад л, өндөрт хөөргөөд л. Тэгж байгаа бяц унана даа.
Зочин 2022-01-29 192.82.71.92
Ийм юм бичээд хэдэн төгрөг аваа бол?
tooroi 2022-01-29 103.229.121.203
hutsaa. dolgorsurengiin humuujilgyi huuhdees ub hotoo salgah umsan. hov hooson tolgoitoi asuudl garval ochij zodoj nudddeg. eniigee udirdaj baina gej induurdeg
News is ass kisser 2022-01-29 64.119.18.116
б**с долоогчийн ажил хийж ийм зүйл бичиж олсон хэдэн төгрөг чинь яаж хоолойгоор чинь орлог бнаааа ирээдүйгээ сүйрүүлэх ийм сэтгүүл зүйг уландаа гишгэсэн танай сайтынханы үйлс нь яаж бүтдэг бнаааа гутмаар юмбэээ сэтгүүл гэж өөрсдийгөө нэрлэхээс ичээч, үзэгээ худалдагч, үнэ зүйлээ уландаа гишгэгчид, улсаа худалдагчид, ирээдүйгээ устгагчид news-ийнхэн
Бооов хөхөгч 2022-01-29 192.82.89.75
Алийш чаа
Зочин 2022-01-29 213.87.150.148
>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-29 202.55.188.37
Хееш СУМТАЙБУЗАРАА, чи тэр дампуу Ундэсний Херенге Оруулалтын банкандаа хийсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөгийг терд нь гаргаж егеечээ муу луйварчин минь бутэн 3 жил телехгуй луу унжиж байнa. Бас тэр Монголын циркийг буцааж ег муу ухэж далд орж байхдаа таарсан луйварчин Одоо хотын тесев (тугжрэлийг багасгах) 420 тэрбумаар дураараа дургих нь дээ муу луйварчин…
б**в хөхөгч 2022-01-29 192.82.89.75
Алийш чаа
Ганаа 2022-01-29 43.242.243.97
Ёстой утгагүй юм
Зочин 2022-01-29 150.129.143.37
Сумъяа бид 2-н зангарага ч яршиг цаашаа л байна, тэнэг бөх, бөхөө л барилдаж явбал барж
Иргэн 2022-01-29 192.82.74.10
За болио.
Бөх нь бөхөө барилдалдаа
Зочин 2022-01-29 202.126.89.34
Zassss
Зочин 2022-01-29 202.9.40.101
Сумъяабазар бас ч гэж зүтгэл гарган аажиллаж байгааг олон хүн мэдэрч байнаа. Улам сайн ажиллаарай. Хүмүүсийн юу гэж ярих нь хамаагүй. Хийе гэснээ хий хожим хойно ойлгоцгооно. Сөрөг хүчний нөхөд бол сайн зүйл хийсэн ч буруу гэж ярина. Бүү тоо. Ажлаа л сайн хийгээрэй
Зочин 2022-01-29 103.57.93.170
Мандаа биш одоо ХҮНдээ өгнөөө
Завханыхан 2022-01-29 66.181.161.57
Увс ацнууд бөөндөө орж ирээд онигоотойн. Мэр мандтунай ура 3
Зочин 2022-01-29 202.126.89.213
ЧУХАМАА ЧУХАМ ….
Зочин 2022-01-29 192.82.80.233
Захиалагаар бүү бичүүл дээ
Зочин 2022-01-29 202.55.188.103
МАН даа итгээд л бай та нарыг иймэрхүү үгээр тайвшруулаад л утаагаар утаад,автобус хэмээх хүйтэн төмөрөндөө чихээд л аз жаргалтай хотодоо амьдаар чинь тарчлааж байна шдд.
chek 2022-01-29 64.119.26.101
энэ бичээч хөөрхий муу Сумяабазарыг ингэж их доромжлох гэж байхаа яана даа ямар амьтан бэ гэдгийг бүгд л мэдээд байгаа шүү дээ
Зочин 2022-01-29 202.55.188.103
МАН даа итгээд л бай та нарыг иймэрхүү үгээр тайвшруулаад л утаагаар утаад,автобус хэмээх хүйтэн төмөрөндөө чихээд л аз жаргалтай хотодоо амьдаар чинь тарчлааж байна шдд.
Давгадорж 2022-01-29 66.181.161.43
Энэ гарчиг үхэр жилийн топ онигоогоор шалгарлаа. Ха ха ха ха ха
Жүгдэр 2022-01-29 192.82.68.240
Юу уншчихваа, энэ бичээч пиздаа Сумтайбузартайгаа зайлаарай, багахан хуцаарай даа.
Зочин 2022-01-29 202.9.40.227
Ха ха ха Ha Ha Ha
Иргэн 2022-01-29 122.201.24.179
ИЛЭРХИЙ ЗАХИАЛГАТ БИЧЛЭГ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ИНГЭЖ БАЙХААР ЗҮГЭЭР Л ДУУГҮЙ БАЙЖ БАЙСАН НЬ ДЭЭР.
Зочин 2022-01-29 202.126.90.155
Сумяабазар ЕС хийвэл монгол хөгжинө
Зочин 2022-01-29 202.9.46.16
Монголд оюуны хомсдолтой дарга амин чухал хэрэгтэй.
Зочин 2022-01-29 66.181.190.144
Зайлаачээ гуцаад байхымаа
Зочин 2022-01-29 66.181.190.144
Захиалгаар ийм юм бичүүлэхэд ичиж үхнэ гэдэг асуудал цайчихсан шуналтай хүний хувьд юу ч биш
ХА ХА ХА 2022-01-29 112.72.15.210
Боловсролгүй, бодлогогүй нөхдөөр удирдуулаад улам дордож байна. Сумьяабазар бол ёстой шал дэмий гэдэг нь харагдсан
Зочин 2022-01-29 150.129.143.37
Заваан пялдага юм бэ, захиалгат нийтлэл news.mn
Зочин 2022-01-29 64.119.23.25
Заа больж үз. Даруй солих хүний нэг нь энэ ш дээ. Угаартаж , автобусанд чихцэлдэн үхэх гэж байж юун пялдага н**ш ийм юм бичдэг байнаа?
Zochin 2022-01-29 103.26.194.69
haha uur ug algaa
sumya 2022-01-29 66.181.180.99
Like
sumya 2022-01-29 66.181.180.99
Ingej l eleg hushuunu ene Sumya, yamaar ch yum dee, mongoliin hugjild chudur, tushaa bolj lai huraaj baih gej
Жагаа 2022-01-29 103.212.116.200
Пялдага
Зочин 2022-01-29 64.119.26.67
АМ МЭХЭНДЭЭ ГАРШИЖ ЯВАА БӨХ
Зочин 2022-01-29 139.5.216.214
Ха ха л гэе дээ.
Иргэд 2022-01-29 202.21.100.59
74 ширхэг зөвшөөрөл хүчингүй болгосныг хоёр гараа өргөөд дэмжиж байна. Чингис Хаан банк, Үндэсний Хөрөнгө оруулалтын банкны асуудлуудаа шийдэх хэрэгтэй байна даа. Бас хаалтаа хаагаад, нээгээд гэж ярьсанаас нь хойш мэдлэг боловсролын хувьд маруухан гэдгийг нь ойлгосон. Бас л манай нохой нарын нэг гэж боддог. Том төсөв дээр суух зорилгоор УИХ-ын гишүүнээсээ татгалзсан даа
Зочин 2022-01-29 103.80.210.183
зодуулсаар байгаад тэнэгэрчихсэн
Зочин 2022-01-29 103.26.194.169
Za neg darga bolohooroo esvel boloh geheeree l neg zahialgaar iimerhuu magtaaluudiig uursdiinhuu tuluu bichuuldeg uls turchid ichij uheesei,es surtahuunch ugui,sum.darga niisleliig udirdaad yu hiichihev nudendharagdaj uzegdeh yam bn uu,tegeed bas haa baisan sotsializmiin ueiin huntei haritsuulchihjee,ter ued chini gantshan namtai bas tsahilgaan stants metiin tomoohon tusuld niisleliin namiin darga yamarch padliigui deeguuree yarij tohirood shiidveree gargadag baisan yam,
Зочин 2022-01-29 122.201.21.222
ТИЙМЭЭ ЭНЭ ШИЙДВЭР ҮНЭХЭЭР САЙН ШИЙДВЭР БОЛЖ ЧАДСАН
Зочин 2022-01-29 72.196.192.250
Mun shaavaa, niislelld Sumiyabazar shig mangar darga er hereggvi !