Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өчигдөр /2022.01.28/ болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “иргэд тэтгэвэр яг ямар шатлалаар нэмэгдэх талаар хамгийн их асууж байна. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн тэтгэврийг 15 хувиар нэмнэ гэж заасан. Гэтэл 425 мянган төгрөгийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхэд 490 орчим мянган төгрөг болно. Энэ нь зорилтод 500 мянган төгрөг хүрэхгүй, нөгөө талаар 480 мянган төгрөгийн тэтгэвэр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх үү, үүнд тодорхой тайлбар өгнө үү” гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүний асуултад өгсөн тайлбартаа, өнөөдрийн байдлаар 385 мянган хүн бүрэн тэтгэвэр авч байгаасаас 300 мянга орчим хүн 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэр авч байна.
Эдгээр иргэдийн тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэнэ. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянган төгрөгт хүргэнэ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийг 84 мянган иргэн авч байна. Гишүүний асууж буй 480 мянган төгрөгийн тэтгэврийн зөрүүг 15 хувьд нийцсэн нэмэгдлийг уусгаж өгөхөөр тооцсон гэв.
Холбоотой мэдээ