"Тэтгэвэр нэмэхэд 637 тэрбум төгрөг шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2022.01.29-нд нийтлэгдсэн

"Тэтгэвэр нэмэхэд 637 тэрбум төгрөг шаардлагатай"

"Тэтгэвэр нэмэхэд 637 тэрбум төгрөг шаардлагатай"

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, 2022 оны  төсөвт тодотгол хийх,  Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төсвийн тухай хуулиар төсвийн орлого буувал төсөв тодотгодог үндсэн зарчимтай. Төсвийн орлого давбал тэр нь эмнэгдээд үүсээд байгаа өрийг барагдуулах үндсэн агуулгатай нийцэхгүйгээр төсвийн тодотгол хийх гэж байгааг анхааруулав. Түүнчлэн өнөөдрийн шийдвэрээр 650-700 тэрбум төгрөгийн нэмэлтийг хийх нь. 2023 он гэхэд энэ тоо нэг их наяд төгрөгт хүрнэ. Энэ нь эргээд алдагдлыг нэмэх тул цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуулт асуув.

Харин Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа  нийтдээ 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийн төсвийн  зохицуулалтыг тодотголоор хийнэ. Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 54  тэрбум төгрөгийн урсгал зардал, 34 тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалтыг хийж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж