Тайваньчууд үйлдвэрийн замыг хаав

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Тайваньчууд үйлдвэрийн замыг хаав

Тайванийн Майляо хот ба түүний орчимд Formosa Petrochemical Corp"s нефть боловсруулах үйлдвэрийн гурван гол замыг нийт 4000 орчим хүн хаасан байв.

Нутгийн хүмүүс уг үйлдвэрээс аюулгүй байдлыг хангах ажлаа чангатгах мөн жилийн дотор гарсан гурван ослын улмаас фермерүүд болон загасчидад учруулсан хохирлынхоо нөхвөрийг өгөхийг шаардаж байна. Компанийн удирдлагаас санаа болгосон нөхвөрийн хэмжээ хохирогчийн авахаар хүссэн мөнгөнөөс дөрөв дахин бага байгаа ажээ.

Үйлдвэрийн захиргааны нэрээ хэлэхийг хүсээгүй төлөөлөгч сэтгүүлч нарт хэлэхдээ эсэргүүцлийн ажиллагаа экспортод зориулагдсан нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлөхгүй ч Тайванийг шатахуунаар хангахад хүндрэл учруулж байна гэв.

Майляо дахь үйлдвэр нь Азийн тав дахь том нефть боловсруулах үйлдвэр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж