Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Н.Учрал бухимдав

Н.Учрал бухимдав

УИХ-ын гишүүн Н.Учрал ээлжит бус чуулганы хуралдаан дээр бухимдаад амжлаа. Тэрбээр сүүлийн үед гишүүд тэтгэврээр улстөрждөг болсон тухай хэлээд Т.Доржханд гишүүнийг нэг ч хууль санаачлаагүй, хийх ажилгүй “поп” нөхөр хэмээв. Үүнээс гадна чуулганы танхимд АН-ын дарга С.Эрдэнийн хүүд хандан ширүүхэн үг хэллээ. Тухайлбал “АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг нөхрөөс Нийгмийн даатгалын сангийн мөнгийг олж ирмээр байна. Тэр хүүд нь хэлмээр байна. Гудамжид жагсч байхаар аав дээрээ очиж жагсаал хий. Аавынхаа гэрт очиж мөнгө олж ир” гэлээ.

Эргэн сануулахад, Н.Учрал гишүүн ахмадуудад хэвийн боов тарааснаас болж сошиалаар нэлээд шүүмжлүүлсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд хэвийн боов биш бодлого ярьдаг байх ёстой хэмээн Сонгуулийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж буйгаа онцолж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж