С.Одонтуяа УИХ-ын гишүүдээс "ичив"

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

С.Одонтуяа УИХ-ын гишүүдээс "ичив"

С.Одонтуяа УИХ-ын гишүүдээс "ичив"

УИХ-ын ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа гишүүдээс ичиж байна гэж хэллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүдээсээ иччихлээ. Өмнө нь төсөв хэлэлцэх үеэр нухацтай ярилцах цаг хугацаа хангалттай байсан. Гэтэл хэлэлцээгүй шүү дээ. “Морь унасан толгойгүй хүн” гэдэг зохиол шиг  ямар ч манлайлал байхгүй гишүүдтэй болсон байна. Тэтгэвэр нэмэх асуудлыг чуулган дээр зөндөө ярьсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ны чуулган дээр Б.Пүрэвдорж гишүүн бид хоёрыг “попорлоо” гэж зөндөө доромжилсон. Тэр үед багц хуультай нь шийддэг юм, гэнэт оруулж ирдэггүй юм гэх мэтчилэн загнаж байсан. Яагаад гэнэт хэн нэгэн хэлэхээр хөдөлдөг юм. Ийм манлайлалгүй байж болохгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж