ФОТО: Өнөөдөр энгэрээ мялаасан эрхмүүд | News.MN

ФОТО: Өнөөдөр энгэрээ мялаасан эрхмүүд

ФОТО: Өнөөдөр энгэрээ мялаасан эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар, салбарын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.


XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

  • Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор Чимэддамбын Таамаа,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Цээпилийн Нямаа,

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн зөвлөх профессор Насантогтохын Хүүхэнжимээ,

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, ахмад цаг уурч Дашдоржийн Цээсодролцоо,
  • Монголын байгаль орчны холбооны Дундговь аймгийн зөвлөлийн дарга Хандсүрэнгийн Цэнд-Аюуш,

ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:

  • Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Эрдэнэжамцын Дашдэндэв,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:

  • “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын үйлдвэрийн газрын ахмад холбоочин Зандангийн Цэдэнбалжир,

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Төрийн торгон сүргийн агтны даамал Цэвээндоржийн Галбадрах,
  • “Монгол костюмс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Банзрагчийн Сувд,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооны гишүүн, бэлтгэл хурандаа Сүхбаатарын Залуухүү,

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, хуульч Маналжавын Төрбаяр,

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбат,

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

  • Жүдо бөхийн олимпын шүүгч Төрбатын Энхцэцэг,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Дашдаваагийн Алтанцэцэг,
  • Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Төв түгээх төвийн машинист Дуламын Батжаргал,
  • “Голден жим” фитнес клубын дасгалжуулагч Жаргалсайханы Баянмөнх,
  • Монгол Улсын филармонийн хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр,
  • “Алтайн хүдэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дуу оруулагч, жүжигчин Өлзийн Наранбаатар,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • “Зоос одон тэмдэг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дархан Чимэдцэрэнгийн Одончимэг,
  • Ахмад настны үндэсний төвийн бага эмч Юмхүүгийн Чимгээ,
  • Ахмад төмөр замчин Цэндийн Солонго,
  • Байт харвааны шүүгч Энхбатын Саруул,
  • Пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Пүрэвцогтын Энхманлай,
  • Уртын дуучин Дүүрэнгийн Үүрийнтуяа,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Батбаатарын Саранцэцэг,
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор,
  • “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Эдийн засаг, төлөвлөлтийн мэргэжилтэн Халтарын Тунгалагтамир,
  • “Мон топ трейд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дулааны инженер Гансүхийн Содномдаржаа нарыг тус тус шагналаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Studi 2022 2022-01-28 154.63.35.10

Луйврын аргаар гарч ирсэн ХүрэлсүГ луйварчны "Хадгаламж" банкны 14 тэрбум төгрөг хэрхэн Өмнөд Солонгос улсаар дамжуулан мөнгө угаасан баримтат бичлэг тун удахгүый ард түмэн, олон нийтэд…

Avatar

Уншигч 2022-01-28 192.82.76.57

Төрийн ордноос тэмдэг тараагаад л , Хөгжлийн банкнаас мөнгө тараагаад л мөн сайхан байна аа,

Avatar

Зочин 2022-01-28 202.126.89.60

Гоё байна оо. Хөгжил дэвшил гэж үүнийг л хэлнэ

Avatar

Зочин 2022-01-28 213.87.152.134

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-28 150.129.142.45

Гараад гурван хүнтэй гар барьсан хоёр нь гавьяат байнаа удахгүй энгэрээ цоолоогүй хүн од болно шүү

Avatar

Зочин 2022-01-28 139.5.219.217

Ардын цол авсан хүнийг эхэнд нь бичдэг биш үү ? Л. Тэрбиш гуай ардын баг болсон нэр нь алга

Avatar

Зочин 2022-01-28 71.191.175.143

Монголд нэг ч гэсэн гавьяатгүй тэмдаггүй сайн иргэнийг үлдээгээч бурхан минь .

Avatar

Зочин 2022-01-28 71.191.175.143

Монглд нэг ч гэсэн гавьяатгүй тэмдаггүй хүнийг үлдээгээч өурхан минь ээ 😛

Avatar

Зочин 2022-01-28 202.126.88.129

ХОЦРОГДСОН, ЯДУУ, ӨЛСГӨЛӨН Ч ГЭСЭН МОНГОЛ МААНЬ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТУУДЫН ТООГООР ДЭЛХИЙД №1-Д ОРНО ШҮҮ. БАЙНГА ГАВЬЯАТ, БААТАР ТӨРҮҮЛДЭГ ОРОНД ТАВТАЙ МОРИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж