Голомт банк “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллана | News.MN

Голомт банк “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллана

Голомт банк “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллана

Голомт банк “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллана

Голомт банк “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд талууд нийтийн тээврийн цахим төлбөрийн үйлчилгээнд Голомт банкны картаар төлбөр төлөх боломжийг бүрдүүлсэн хамтарсан үйлчилгээг нэвтрүүлэх юм. Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологийг ашиглаж байгаа нь онцлог бөгөөд энэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр хоёр талын харилцагчдадаа нэг картаар бүх төрлийн төлбөр төлөх, илүү хялбар, найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.

“Улаанбаатар смарт карт” компани нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн бөгөөд иргэд  “U money” картаар төлбөрөө төлөхөөс гадна дамжин суух хөнгөлөлт, нийтийн тээврийн үйлчилгээний мэдээлэл, автобус хэзээ ирэх, хаана явж байгааг гар утасны аппликейшн ашиглан харах үйлчилгээ үзүүлж буй юм.

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк нь мэдээллийн технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа түүчээлэн хүргэхээс гадна дижитал шилжилтийг харилцагч байгууллагуудтайгаа хамтран хийж, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилтоо улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж