Ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настнуудад бодит дэмжлэг болно | News.MN

Ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настнуудад бодит дэмжлэг болно

Ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настнуудад бодит дэмжлэг болно

Ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настнуудад бодит дэмжлэг болно

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслүүдийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй.

Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэмнэлд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчирч, дэлхийн эдийн засагт амаргүй сорилтуудыг учруулсаар байна. Цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг хамгаалахын тулд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 4.4 их наяд төгрөгийг зарцуулж, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан эдийн засаг өнгөрсөн оны 3-р улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарч чадлаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66.7 хувь нь бүрэн тунд, зорилтот бүлгийн 52 хувь нь 3-р тунд, 78.345 иргэн 4-р тунд хамрагдсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоолгүйгээр эдийн засгаа үе шаттай идэвхижүүлэх суурь нөхцөл бүрдэж, Монгол Улсын 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 102.7 хувийн биелэлттэй, үүнээс нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Оюу толгойн Гүний уурхай ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх шанг татаж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг мэдээлэл болж чадлаа.

Хэдий тийм боловч тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхижиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Цар тахлын хүндрэлээс үүдэн хилийн боомтууд бүрэн нээгдээгүй төдийгүй олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширсан хямралт нөхцөл байдал цаашид дэлхий даяар хэр удаан хугацаанд үргэлжлэхийг бүрэн тооцох боломжгүй, цар тахлын хувилбар ч хэдэн удаа хувьсан өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.

Гэхдээ цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн хамгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг Засгийн газар хүлээн авч, энэхүү шийдвэрийг гаргалаа.

2022 оны 02 сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээгдсэн төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг хэмээн үзэж байна.

Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна.

Төсвийн зарлага талаа нэмэгдүүлэх шийдвэр нь төсвийн орлогоосоо бүрэн хамаарах нь ойлгомжтой. Тиймээс л бид хамтдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн суурийг тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх их бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хавраас цаг алдалгүй эхлүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлж дэмжин ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс дахин хүсье.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сар шинийн босгон дээр яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИД 2022-01-28 64.119.21.93

СОЁЛТ ГЭЖ СОЁЛ ЭРДЭМ СУРГУУЛИА НУРААСАН ӨВӨР МЛНГОЛ ЭМЭГТЭЙ ОЮУТНУУДАА БУУДАЛД ДУУДСАН,
ЯПОНД ДАДЛАГА НЭРЭЭР ОЮУТНУУДАА АВЧ ЯВААД ОЛСОН ЦАЛИНГ НЬ ДЭЭРЭМДДЭГ , БОЛОВСРОЛЫН ЯАМ МИНИЙ ГАРТ ГЭДЭГ ,БИ БОЛ МОНГОЛ ХҮН БИШ ЯПОН ХҮН ГЭДЭГ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН СОЁЛТЫГ МОНГОЛООС ХӨӨХ НЬ ЗӨВ

Avatar

ЗОЧИД 2022-01-28 64.119.21.93

БАГА АНГИЙН БАГШҮ ТУСЛАХ БАГШ ГЭЖ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БОЛЧИХСОН БАЙНА ГЭРЭР ХҮҮХЭДДЭ ХИЧЭЛ ЗАЛГАМААР БАЙНА

Avatar

ЗОЧИД 2022-01-28 64.119.21.93

САНГИЙН САЙДАА ТАНЫ САЙН МЭДДЭГ НӨАТ -Н СУГАЛАА ГЭЖ САНГИЙН ЯАМНЫХАН ЛУЙВАР ХИЙЖ БАЙДАГ ХАР НҮХ БОЛЧИХСОН ГЭДЭГ ҮНЭН НӨАТ-Н СУГАЛА А ГЭЖ ИРГЭД МЭДЭХГҮЙ ЯАЖ ШАЛГАРУУЛДАГ Ч ЮМ МЭДЭХГҮЙ ЭНЭ СУГАЛААГ ЯВУУЛДАГ АЖИЛ ЭРХЭЛСЭН АЖИЛТНУУДЫГ АЖЛАС НЬ ХАЛАХ ХӨӨХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ЗОЧИД 2022-01-28 64.119.21.93

ЕРӨНХИЙ САЙДА 450-Н ТЭТГЭВЖРТЭЙ БИДНИЙГ ЯЛГАМЖТАЙ ҮЛДЭЭСЭН НЬ ЯМАР УЧИРТАЙ ??? ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА?? БИД БУСАДТАЙ АДИЛ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ҮР ХҮҮХДИЙН ХЭ Э ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ИРСЭН ШҮҮ

Avatar

Зочин 2022-01-28 64.119.26.83

Тэтгэвэрийн зөрүү арилгах нь маш зөв шийдэл байлаа ахмадуудад маань маш их дэм болноо өндөр тэтгэвэртэй хүмүүс боломж бололцоотой хүмүүс гол байгаа бага тэтгэвэртэй байсан хүмүүс ийн маань амьдрал дундаж байгаа шийдвэр зөв хийгдэж байгаад ахмадууд баяртай байгаа төр засагтаа

Avatar

Rush Qin 2022-01-28 159.223.153.203

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.
Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Avatar

Зочин 2022-01-28 213.87.152.134

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-28 202.9.46.16

90ээд оны эхээр хүүхдээр тэтгэвэрт хөөгдөж гарсан их эмч инженер дээд боловсролтой хүмүүс тэр үед 750 цалин авч байсан хүмүүс хэрвээ цэвэрлэгч галчтайгаа ижил тэтгэвэр авах байсан юм бол их сургуульд сурах олон жил цаг наргүй ажиллах хэрэг юу байсан юм бэ ? гэж байна. Тэд өндөр шимтгэл төлсөн амьдралаа төрд зориулсан. 470аас 480к тэтгэвэр авч байсан.20к нэмж

Avatar

Зочин 2022-01-28 66.181.161.20

Зав шийдвэр шүү дээ 500 дээш авдаг нь харин 15 хувь болоош дээ битгий давар

Avatar

Зочин 2022-01-28 66.181.161.79

Тэтгэвэрийн зөрүү арилгах тэтгэвэр нэмэх нь зөв,Гэхдээ өндөр тэтгэвэр авахын төлөө идэвх гаргаж хөдөө уул уурхайгаар 20 жил ажиллаж өндөр шимтгэл төлж 485000 төгрөгний тэтгэвэр авдаг хүн 15000 төгрөгний нэмэгдэл авч байгаа юм байна л даа,Хүмүүсээ алсдаа тэтгэвэрийн доод хэмжээгээр тооцож тэтгэвэр авахаар бодож ажиллаад насаа хүлээгээд хэвтэж бай!!! Төр засаг тэтгэвэрийг чинь нэмээд өгнө,НДШимтгэлээ хамгийн доод хэмжээгээр төлсөн нь хожино шүү,

Avatar

Зочин 2022-01-28 202.9.46.16

Зарим нь 20каар нэмэгдэж зарим нь 450к нэмэгдэж олон жил ажиллажсан инженер эдийн засагч хүмүүс цэвэрлэгч маначтайгаа ижил тэтгэвэр авдаг боллоо. нэгэнт ийм болох юм чинь даатгал татвар төлөхөө больцгооё. Дарга ангийханы луйвардах мөнгийг бэлдэх гэж зовлогоо зовоон ажиллах хэрэг байна уу?

Avatar

зочин 2022-01-28 66.181.191.95

474 мянга авдаг хүнийх хэд болно гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2022-01-28 202.9.46.16

500к л болно. Агуу их Хүрэлсүх еөк, Оюунэрдэнэ ес 2ынхоо хайранд 26каар тэтгэвэрээ нэмүүлээд тэнгэрийн хишиг гээд жаргаж суудаа.

Avatar

Зочин 2022-01-28 202.9.47.51

Улсад олон жил ажиллаж өндөр тэтгэвэр авч байгаа улс чинь энэ нийгмийн даатгалын санг бүрдүүлсэн хүмүүс шүү дээ. Шударга бус байна.

Avatar

өндөр тэтгэвэр авагчдад 2022-01-28 150.129.143.169

Өндөр тэтгэвэр авагч нар тухайн үеийн паразитууд байсан. Одоо зөрүүгээ арилгах цаг болсон.

Avatar

Зочин 2022-01-28 139.5.216.214

Ха ха. Авсан цалин буюу цалингаасаа төлсөн шимтгэлээрээ тэтгэвэр тогтоолгодог юм. Өндөр тэтгэвэр авдаг нь тэдний буруу биш, мөнгөний ханш унасан хойно тэтгэвэртээ гарсан л гэсэн үг.

Avatar

зочин 2022-01-28 202.9.47.23

бүгдэд нь адил 150к юм уу эсвэл 15 хувиар нэмэх нь шударга болно.

Avatar

зочин 2022-01-28 202.9.47.23

350к авч буй хүмүүс нь улсад бараг ажиллаагүй, тогтвортой ажил хийх сонирхолгүй, энд тэнд орж гарч ажил голж шилсэн, эсвэл үйлдвэрт гологдол гаргаж арга хэмжээ авахуулдаг, эсвэл архичин ажил таслагч ийм л хүмүүс ихэнхи нь байсан, дээр нь 1990-2000 оныхыг худлаар шууд ажилласнн болгож нэмүүлсэн хүмүүс шүү. Эднийг 150к-аар нэмж буй нь шударга бус гэж үзэж байна. Гэхдээ эндгалч цэвэрлэгч, асрагч г.м бага цалинтанг хэлээгүй шүү, Бүгдийг нь адилхан 150к эсвэл 15 хувиар нэмбэл сая шударга болно.

Avatar

Бүгдийг адил нэм. Зөрүүг арилгах гэж манантах хэрэггүй шүү 2022-01-28 202.126.88.47

Тухайн үед хийж бсан ажил, авч байсан цалинд нь тохирсон тэтгэвэр өгсөн байгааш дээ. Тэтгэвэрээ шууд 500 000 төг болтол нэмүүлж байгаа хүмүүс дотор завшиж байгаа иргэд ч их бгаа. Шударга биш бна. 500 000 аас дээш тэтгэвэр авч бгаа иргэдийн тэтгэврийг 30 % нэмэх хэрэгтэй. Орцны үйлчлэгч, слесарь, гачгаар, бага ангийн багш, ээлжийн сувилагч г.м Яагаад заавал зөрүүг арилгах гэж. Бүх хүний тэтгэврйг адил нэм. 500 000 аас дээшхийг бүү нэм гэчжээ. Даварсан бага гарууд вэ б

Avatar

Зөрүүг арилгах хэрэгтэй 2022-01-28 150.129.143.169

Адилхан юу ч хийгээгүй байж ийм зөрүүтэй байж болохгүй. Тэгшитгэх хэрэгтэй.

Avatar

Тэтгэврийн зөрөөг арилгах гэдэг нь бага дунд боловсролтой хүнийг, Их сургууль төгссөн хүнтэй дүйцүүлж байгаатай адил бна. 2022-01-28 202.126.88.47

15 % нэмэх харин бага бна шүү. Хариуцлагатай ажил хийж, өндөр цалин авч, улсад сар болгон 50000 аас 90 000 төгрөг түүнээс ч өндөр Нийгмийн даатгал, бас Ашгийн татвар давхар өндөр төлж Улсын төсвийг бүрдүүлж, бага цалинтай иргэддээ дэмжлэг болж байсан хүмүүсийн тэтгэврийг нэмэхгүй яадгийн. Эдгээр иргэд бол цахилгаан, дулааны инженэр , иа эмч, сургуулийн захирлууд, эрдэмтэн
мэргэд гээд дандаа Хариуцлагатай алба хашиж үүрэг хүлээж явсан хүмүүс юм шүү. Гэтэл тэтгэврийн зөрөөг арилгах гэдэг нь дунд

Avatar

арай л ............................ 2022-01-28 202.131.229.122

500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх ……………..үндэслэлээ тайлбарлана уу???
250 000-500 000 болох 480 000-500 000 болох асар ялгаатай шүү!!!!!

Avatar

зочин 2022-01-28 66.181.188.191

Насаараа ажил хийгээгүй сүүлийн 5 жил хэдэн төгрөг төлж тэтгэвэр тогтоолгочихсон хүмүүсийн тэтгэвэрийг 500,000 болгож байдаг.Гэтэл 40,50 жил их ажил хийж их цалин авч түүнээсээ НДаатгалд маш их мөнгө төлсөн хүмүүсийг яагаад гадуурхаж байгаа юм вэ? Адилхан нэмэх хэрэгтэй. Үгүй бол бид НД- д төлсөн мөнгөа буцааж авая. Энэ ариун явдал мөн үү ?????????????

Avatar

Зочин 2022-01-28 43.242.242.59

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БОЛОХГҮЙ. БҮГДИЙНХ НЬ ТЭТГЭВЭРИЙГ НЭМЭХ НЬ ЗӨВӨӨ. ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГААД НЬ БАЯРЛАЖ БАЙНА. ХАРИН ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЙЛИЙН ЦЭРЭГ, ЦАГДАА, ОНЦГОЙ БАЙДАЛ, ТАГНУУЛЫНХАН ХЭТ ИХ ӨНДӨР ТЭТГЭВЭР АВЧ БАЙГААГ БОЛИУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ТЭД ХАМГИЙН БАГА НЬ 1 САЯ ТӨГРӨГ АВЧ БАЙНА. ЭНЭ ЯНЗААРАА ЦААШ ҮРГЭЖИЛВЭЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ САНХҮҮ ДИЙЛЭХГҮЙ ШҮҮ

Avatar

өндөр тэтгэвэр авагчдад 2022-01-28 150.129.143.169

өндөр тэтгэвэртэй хөгшид одоо нэг удаа улсаа бодмоор юм. тэднийг энэ удаа нэмэх хэрэггүй

Avatar

Зочин 2022-01-28 139.5.216.184

15 хувь нь хэрэггүй.Өндөр тэтгэвэр авч байгаа хүнийг нэмэх хэрэггүй

Avatar

Зочин 2022-01-28 139.5.218.59

хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн тэтгэмж яасан юм бол?

Avatar

Зочин 2022-01-28 90.196.191.207

тэр 15 % илүү байна даа. зүгээр л тэтгэвэр тэтгэмжийн доод хэмжээг л нэммээр байсан юмсан. жишээ нь 450 авч байсан хүн 500 болж 10% орчим 50 аар нэмэгдэх нь 600 авч байсан хүн 15% нэмэгдэж 80 аар нэмэгдэх нь нөгөө арилгах гээд байсан зөрүү чинь улам л их болох юм биш үү. гэхдээ өвөө эмээгийнхээ өмнөөс баяраллаа.

Avatar

Зөв 2022-01-28 150.129.143.169

Ядарсан хүмүүст их нэмэр боллоо доо. Зөв шийдвэр.

Avatar

15%-иар нэмэхээ больчихвол яасан юм 2022-01-28 150.129.143.169

15%-иар нэмэхээ больчихвол яасан юм. Яагаад гэвэл хуучин дарга даамал хийж байсан огт юм хийдэггүй хүмүүс л өндөр тогтоолгосон. Жинхэнэ ажил хөдөлмөр хийж байсан хүмүүс бага тогтоолгосон байсан. Тэгэхээр дундаж давхаргын эрх ашиг, социал-демократ зарчмын үүднээс 500 000-аас дээш тэтгэвэр авагчдын тэтгэврийг энэ удаа нэмэхээ больчихвол дээр

Avatar

Зочин 2022-01-28 64.119.26.83

Яг үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж