Казахстаны ерөнхийлөгч өчигдөр мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлдээ Казахстаны нөхцөл байдал дэг журамдаа орсон ба хууль, дүрмийг дахин сэргээж, мөрдөж эхэлснийг онцолжээ.
Токаев өчигдөр болсон Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар "Хувь хүн, нийгэм, төрийн хамгаалалтыг нэмэгдүүлэхийн тулд бүх арга хэмжээг авч байна" гэлээ. Мөн үндэсний аюулгүй байдлыг сахих ажиллагаа яаралтай явуулахыг уриаллаа. Засгийн газрын хувьд нэгдүгээр сарын эхээр болсон үйл явдлаас сургамж авч, үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн тогтолцоо аливаа сорилтыг даван туулахад бэлэн байх ёстой" гэж ерөнхийлөгч хэлэв.
"Гэмт хэрэгтнүүд, террористууд манай хотыг эзлэн түрэмгийлж, энгийн иргэд, тэдний гэр бүлийнхний амар тайван байдлыг алдагдуулах, засгийн газарт заналхийлэхийн эсрэг бид арга хэмжээ авах хэрэгтэй" гэж Токаев хэлэв.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ