“Big bang”-ийн Сүнри 2021 оны наймдугаар сард гурван жилийн хорих ял авсан ч давж заалдах шатны шүүх хурлаар 18 сар болгож багасгалаа.
Сөүл дэх Батлан хамгаалах яамны Цэргийн дээд шүүх өчигдөр түүний давж заалдах шатны эцсийн шүүх хурал болсон. Сүнри одоо байгаа ялынхаа таван сарыг аль хэдийнэ эдэлсэн бөгөөд ийнхүү нэг жилийн дараа суллагдах болж байна.
Өнгөрсөн онд болсон шүүх хурлын үеэр түүнд есөн өөр хэргээр гурван жилийн хорих ял, 1.15 тэрбум вонийн торгууль төлөх шийдвэр гарсан билээ. Есөн төрлийн хэргээс дурдвал, 2015 оны арванхоёрдугаар сараас 2016 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдад зориулж биеэ үнэлэгч худалдаж авсан, “Burning sun” шөнийн клубынхаа хөрөнгөнөөс 528 сая вон завшиж, мөрийтэй тоглоом тоглосон зэрэг хэргүүд орно. Энэ удаагийн давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө Сүнри дээрх хэргүүдийг үйлдсэн, оролцсон гэдгээ эрс няцаасаар ирсэн.
Тэгвэл Сүнри бүх хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн тул түүний ялын хугацаа ийнхүү 18 сар болж буурлаа.
“Burning sun” шөний клуб нь хүчингийн хэрэг болон тагнуулын камер ашигласан гэх үндэслэлээр 2019 онд асуудал үүсгэсэн. Энэ хэрэгт Өмнөд Солонгосын дуучин Жүн Жон Ён, И Жон Хьюн гэх мэт алдартнууд ч мөн холбогджээ.
Эх сурвалж: NME
Холбоотой мэдээ