Цар тахлын нөхцөл байдал, шинэ төрлийн омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор Хятад улс хилийн хориг тогтоосноос хойш багагүй хугацаа өнгөрөв. Урд хөрш ийн хилээ хааж, монголчууд бидэнд үндэсний бөгөөд дотоодын үйлдвэрлэл хичнээн чухал болохыг сануулсаар буй.
Өдгөө Хятад улс 2022 он дуустал хилээ нээхгүй байж болзошгүй гэсэн мэдээлэл, таамаглал гарсаар байна. Тухайлбал, Нью-Йоркт төвтэй "Goldman sachs" групп өнгөрсөн сард Хятадын хилийн хориг 2022 он дуустал үргэлжилж болзошгүйг анхааруулсан. Тус группийн шинжээчид “Хятад 2022 онд өвлийн олимп болон улс төрийн хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулах тул хилийн хатуу хоригоо бүтэн жилийн турш үргэлжлүүлж болзошгүй" гэж онцолсон юм. Мөн тэд дотоодын "Синовак" үйлдвэрийн вакцин омикрон хувилбарын эсрэг үр дүн багатай байгаа нь үүнд нөлөөлж буйг ч тодотгожээ.
Хятадын хамгийн том аялал жуулчлалын компаниудын нэг болох “Ctrip”-ийн ерөнхийлөгч Лян Жианжан Хятад улс хилээ зургаан сарын дараа нээнэ гэж таамаглаж байгаагаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд хэлснийг sinorusfocus.com мэдээлсэн.
БНХАУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирал Гао Фу “Хятад улс ирэх хаврыг дуустал Covid-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлнэ. Дараагийн алхмууд цар тахлын хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас хамаарна” гэж хэлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс хилээ нээхээс өмнө шинэ төрлийн Covid-19-ийн эсрэг сүргийн дархлаа тогтоохоор төлөвлөсөн бөгөөд үүний тулд тус улсын нийт хүн амын 83 хувь нь вакцинд хамрагдах ёстой аж.
Монголчууд бидний хувьд Эрээний хил хаагдана гэдэг "аюул". Хятад улс хилээ хааснаар Монгол Улсын импортын гол сувгууд хаагдаж, хувийн хэвшлийнхэн, жирийн иргэд түүний "хатуу буулт"-ыг хангалттай амссаар байгаа нь гашуун үнэн. Энэ нь урьдын адил бараа, бүтээгдэхүүний хомсдлыг гааруулж, инфляци өсч, төгрөгийн ханш улам сулрах бодит эрсдэл дагуулах нь тодорхой юм.
Манай инфляцийн сагсны 40 хувийг импортын бараа бүрдүүлдэг. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тээврийн зардлыг дагаад импортын барааны үнэ ихээхэн өсөлттэй гарчээ. Жишээ нь, жимсний үнэ дунджаар 51 хувиар өсч, дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ ч багагүй хувиар өссөн нь инфляцийг хөөргөдөх гол шалтгаануудын нэг болов. Мах (24 хувь), сүү (19 хувь), талх, гурил, будаа (13 хувь), ногооны үнэ (44 хувь) тус тус өсчээ. Нэг кг чинжүү, цэцэгт байцаа 12 мянган төгрөг, лууван, манжин гэх мэт дотоодоос хангадаг ногооны үнэ мөн өссөн үзүүлэлттэй гарав. Өнгөрсөн намар тариаланчид өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн ургац хураасан, шатахууны үнэ өссөн ч зардал нь 20 орчим хувиар өсөх байтал лууван, манжингийн үнийг үндэслэлгүй нэмсэн байж болзошгүй байдал ажиглагджээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдсан ч дотоод эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны сүүлийн хоёр улиралд төсөөллөөс доогуур гарав. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжил, сэргэлтэд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч өрхийн хэрэглээ сэргэхгүй, хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, нийлүүлэлтийн хангамж тасалдаж, улмаар тээвэр, боловсруулах, барилгын салбарт идэвхжил сул байгаа нь эдийн засгийн өсөлт саарахад голлон нөлөөлсөн. Тиймээс Төв банк бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах нь эдийн засгийн сэргэлтийг тэтгэх, өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байв.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр (2022.01.28) ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосноо зарласан билээ. Эх сурвалж мэдээлэхдээ тэтгэвэр, тэтгэмж нэмэх гэнэтийн шийдвэр нь эмзэг байгаа эдийн засагт хүнд цохилт болж буй тул бодлогын хүүг зайлшгүй нэмэх шаардлага тулгарч байгааг дуулгасан. Тиймээс Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит бус хурлаас бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гарах магадлал өндөр байна.
Урд хөрш хэрвээ хилээ 2022 оны турш нээхгүй бол Монгол Улсын засгийн газар цаг алдалгүй Хятадын талтай яриа хэлэлцээ хийж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүй байх “авралын гарц” хайж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатайг шинжээчид онцолж байна. Эс бөгөөс хөрш орны хоригтой “хатуухан өдрүүд” энэ жилжин үргэлжлэх нь тодорхой юм.
Х.Батсайхан /Bigman training/ 2022-01-28 202.131.244.210
урьд нь монголчууд амьдарч болоод байсан шүүдээ малаа өсгөж түүхий эдийг боловсруулах үйлдвэрээ бүтээж ажиллах хэрэгтэй мөн аж үйлвэрээ эргэж сэргээхэд хөрөнгө зарцуулах нь чухал байна. хэрэггүй зүйлд хэдэн тэр бумаар зарлагдаж байхаар энэ ажилуудаа хийх хэргтэй байна.
Зочин 2022-01-28 192.82.73.40
sain l biz chanargui baraa tavaar hortoi huns orj irehee bolino
Зочин 2022-01-28 192.82.73.40
yah yu baidg yum? ulsaas tetgemj avaad gedsee ileed hevteed bailgui uursduu hiij sur uildverle.
Think & Change ‼️ 2022-01-28 202.126.89.214
ЯАХАВДЭЭ. ЗАМБРААГҮЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ ТАНАЖ, ЗОРИЛГОГҮЙ АЖ АМЬДРАЛАА ЗОРИЛГОТОЙ, ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, САХИЛГА БАТТАЙ Л БОЛГОЦГООЁ ‼️
УЛС ДАЯАР МАА & ХАА-г ХӨГЖҮҮЛЭН ТӨРӨЛ БҮРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ДОТООД ХЭРЭГЦЭЭГЭЭ БҮРЭН ХАНГААД ЗӨВ, ЭНГИЙН, ДАРУУ, ЭРҮҮЛ АМЬДАРЦГААЯ ‼️
МОНГОЛ ДӨНГӨЖ ГУРИЛЫН СТАНДАРТ & ХАНГАМЖАА Л ДИЙЛЖ БНА. МАХ, СҮҮ, НОГОО ШАЛ ТҮҮХИЙГЭЭРЭЭ БНОО ‼️
Rush Qin 2022-01-28 159.223.153.203
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.
Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Зочин 2022-01-28 69.138.79.229
Ядаж монгол ногоогоо авах зөвшөөрөл өгөх байлгүй дээ, хятад ах маань
Зочин 2022-01-28 202.126.88.224
Коммунистуудад дургүй гуравдагч хөрш бүр таг чиг. Энэ талаар бичих зоригтон ч алга.
Зочин 2022-01-28 202.126.89.214
МОНГОЛЧУУД АЛЬ Ч ҮЕД ЮМ БҮХЭНД СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ХАНДДАГ НЬ ДЭНДҮҮҮ ХАРАМСАЛТАЙ ШҮҮҮ 👎👎👎
Зочин 2022-01-28 98.193.13.144
Gitdad dagaar orood neg muj ni bochih um uu? yarshig zugeer.
Зочин 2022-01-28 213.87.152.134
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Заагч 2022-01-28 202.9.46.196
Хог вирус хятадын хог ямар ч хэрэг байхгvй Монгол дотоодын vйлдвэрээ сэргээе хог хятадаас вирус хог 2 л орж ирнэ.
Яав л гэж махаа идэж сүүгээ ууна 2022-01-28 202.55.188.106
Яг үнэндээ хятад оросоос яс горьдсон нохой шиг. Тэжээвэр гөлөг шиг амьдарсаар өөрсдөө ямарч чадамжгүй болчихсон улс. Бидний идэх хоолыг булаагаагүй гэдгийг санах хэрэгтэй бид биеээ дааж сурах цагболсон
иргэн 2022-01-28 66.181.179.116
Хятадууд хилээ хаачихвал мах гурил хоёроо идэж зун болгоод жимс ногоо түүж идээд л амьдарнаш дээ. Харин урагшаа гаргадаг түүхий эдийнхээ үнийг нэмж татварыг нэмэх хэрэгтэй. Ж.Нь Оюутолгойн эрдэс чулуулагтай хамт асар их үнэт метал үнэгүй гарч байгаа. Химичдээрээ тогтоолгох хэрэгтэй. Тэр болгоноо тооцох хэрэгтэй.
Зочин 2022-01-28 202.9.40.197
Tэнэгтээд байгаарай, хаачихсан хилээр юугаа гаргах гээв, юу бичиж байгаагаа ойлгохгүй шаaж өгдөг гарууд олон болжээ
Зочин 2022-01-28 202.21.108.44
Яахав дээ хө хэдэн үхрээ лалагнуулахгүй юу даа.
Зочин 2022-01-28 202.9.46.68
Монголчууд УИХ ын 76 тэнэг ЗГ ерөнхийлөгч нь төрөө барих чадваргүй…
Хятадын нэг хэсэг болсон нь дээр…..
Зочин 2022-01-28 202.126.90.37
Хятад руу заавал хил нэвтрэх албагүй ачаа бараагаа саадгүй нэвтрүүлэх боломжийг бодит байдал дээр нь бүрдүүлэхэд засаг төр өнөөдрөөс эхлэн шуурхай арга хэмжээ авах ёстой. Худлаа жүжиглэхээ боль.
Зочин 2022-01-28 192.82.88.230
Odoo tegeed hyatadgui yurtuntsud dasan zohitsood amidardag baihdaa
mgl 2022-01-28 139.5.219.225
aznii yum bid uildverlelee hugjuuliye, hoid hileeree yum aviya.
Зочин 2022-01-28 66.181.161.22
Хятад улс хилээ хаах эсэх нь тэдний хэрэг шүү дээ.Манайхан гасалж гангинаад байгаа нь бидний муугийнх.Бид чинь малтай бол малтай,газартай бол газартай юм царай алдахаар жижиг улс бишээ.Одоо жижгэрч байдгаа болино байгаа.Байгаа нөөц бололцоогоо ашиглах болжээ.Гонгинож гунганалгүй чимээгүйхэн ажиллах (толгойгоо) хэрэгтэй юм бишүү!!
Зочин 2022-01-28 194.233.96.135
Манай Монголчуудад хийж чаддаг юм гэж байхгүй шдээ. Бүх юм урд ах нараас хамааралтай. Өө нээрээ мартсанаас Автобус, Автомашин хийдэггүй билүү? Түүнийгээ зах зээлд нийлүүлж амьдрах л хэрэг болж дээ!
Зочин 2022-01-28 66.181.176.248
Бүгдээрээ энэ ганзагачны сэтгэхүйнээсээ салъяя. Хил одоо ч хаалттай байхад худхлдаа хийж болж байгаа биз дээ. Бас эСЯ-ны дэргэд худхлдааны төлөөлөгчийн газар эсвэл хэлтэс бий болгоод ажиллах хэрэгтэй. Гол нь тархиа ажиллуул,
Зочин 2022-01-28 66.181.189.28
Хамгийн түрүүнд арчаагүй Монголын засгийн газрыг солих хэрэгтэй болно. Монголын эрх ашгийг хамгаалах бодлогогүй Улсын их хуралд тооцоо бодно. Монголд хэрэгтэй зүйл хийж чадахгүй ерөнхийлөгчөөр яахав гадаа гудамд ард түмэндээ дуугаа дуулж өгч баймаар юм. Ерөнхийлөгч гэж хүн хэдэн одон тараасан билээ дээ, нөгөө хэдэн дуучидтайгаа хамт дуулж байг.
Зочин 2022-01-28 66.181.179.137
АРАЙ ҮХЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ
Зочин 2022-01-28 43.228.131.118
Зүгээрээ хаалттай байг. Өөрсдөө юмаа хийж сурах хэрэгтэй байна. Үйлдвэрлэгч орон болох нь зүйд нийцмой.
Зочин 2022-01-28 66.181.176.248
100% дэмжиж баына.Алийн болгон гаднаас хаяж өгсөн яс мэрэх гэсэн юм болоо? Тархиа ажиллуулж сурах хэрэгтэй байна шүү дээ,. Дандаа гадныхныг бидний өмнөөс бодоод өгөөч гэж гуйлагчилхаа болимоор байна шүү.
Zochin 2022-01-28 91.73.95.98
Юманд учир суманд гичир
Агаарын каргоор татаж болох бараагаа хойд хилээр Европ болон татна да
Эрээнээр Монгол дутахгүйээ
РАВДАН 2022-01-28 66.181.161.9
БҮГДЭЭРЭЭ ГИТАДЫН ЭЛЧИНГИЙН ГАДАА СУУГААД УЙЛАЛДАНА!
Зочин 2022-01-28 150.129.143.178
Хилээ нээхгүй бол юмны үнэ улам нэмэгдэнэ, амьдрал улам доройтно. Өөрсдөө үйлдвэрлэл босгоход их хугацаа зарцуулдаг, тоног төхөөрөмж нь БНХАУ-аас ирдэг бол бүр өнгөрсөн, сэлбэг нь ч олдохгүй. Тортонд хийх крем, дээл оёх даавуу хүртэл БНХАУ-аас ирдэг юм шүү дээ.
Зочин 2022-01-28 103.80.210.183
ачаа нь ирж байвал хаалттай байж л байг. эрээний даварсан наймаачид зүгээр сууж л байг.
K 2022-01-28 64.119.24.204
MANAI BODLOGO TODORHOILOGCHID HEDEN ODOR UULZAAD ZOVLOLDOOD BODLOGO CHIGLEL YRALTAI OLOH HERGTEI BIDEND HUND UE IRJ BNA TIIMEES TOLGOIGOO AJILLUULAH HERGTEI BOLJ BN DAA.
РАВДАН 2022-01-28 66.181.161.9
ПҮҮЖЭЭДЭЭ ХЭЛНЭ!
РАВДАН 2022-01-28 66.181.161.9
НҮБ-Д ЗАРГАЛДАНА!
РАВДАН 2022-01-28 66.181.161.9
ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ!
РАВДАН 2022-01-28 66.181.161.9
СУУЛТ ХИЙНЭ!
РАВДАН 2022-01-28 66.181.161.9
ЖАГСАНА!
РАВДАН 2022-01-28 66.181.161.9
ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА!
БИТГИЙ НЭЭГЭЭРЭЙ 2022-01-28 192.82.74.193
БИТГИЙ НЭЭГЭЭРЭЙ
РАВДАН 2022-01-28 66.181.161.9
ТУЛАЛДАНА!
Зочин 2022-01-28 66.181.184.200
САЙН Л БИЗ ЯГ ОДООХОНДОО ХЭЦҮҮ БАЙГАА Ч АЛСДАА БИДЭНД НЭН ТУСТАЙШҮҮ
зочин 2022-01-28 202.9.46.7
иим юм анд санаа зовж суух хэрэг байна уу малаа
Ха ха 2022-01-28 202.179.24.254
Китад килээ каачуул бид юугаа хэнд зарах билээ. Орж ирэх бараа ч дүүрч